У.Хүрэлсүх: Туйлдсан эдийн засагтай улс орныг хүлээн авлаа

Т.ДАЛАЙ

Засгийн газрын сайдууд томилогдсонтой холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ.   Тэрээр 2018 онд таван их наядын өр төлөх туйлдсан эдийн засаг бүхий Засгийн газрыг хүлээж авлаа. Шударга ёсыг сэргээнэ. Ёс суртахуунгүй хүмүүсийг ажиллуулахгүй. Төрийн үргүй зардлыг багасгаж,өр зээл хязгаарлана. Газрын доорхи баялгаа дээрхи баялаг болгож,хүнс экспортлогч орон болно. Газрын тосны тэргүүтэй олон үйлдвэрээ цаасан дээр биш амьдрал дээр барина.  Хүүхэд бүрт цэцэрлэг, гурван ээлжтэй сургууль бүрийг хоёр ээлжтэй болгоно. Нийслэлд хог боловсруулах үйлдвэр барьж,төв цэвэрлэхийн асуудлаа шийднэ. Монгол хүн бүрийг аз жаргалтай байлгахын төлөө ажиллана гэлээ.  Харин УИХ-ын дарга  М.Энхболд хариуцлагагүй уул уурхайн талаар гишүүд их ярьсныг анхаарах хэрэгтэй. Мөн эдийн засаг нь унасан байсан улс орны эдийн засгийн сэргээсэн өмнөх  сайд нартай баярлах хэрэгтэй шүү” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө