У.Хүрэлсүхийн Засгийн газар ажилдаа орлоо

Т.САЙХАН

УИХ-ын чуулган хоёр өдөр  хуралдаж, Засгийн газрын сайд нарыг томиллоо. Шинэ танхим давхар дээлтэй 15 сайдтай ажиллана. Мөн дэд сайдын асуудал дээр зарим гишүүд сөрөг байр суурьтай байгаа ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайдтай ажиллахаар шийдвэрлэсэн.  Сайд нарын танхимд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар Ц.Нямдорж нар багтсан нь нэлээд маргаан дагуулсан.

УИХ-аас сайд нарыг хэдэн хувиар дэмжсэн талаар мэдээлэл хүргэе.

  • УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг Шадар сайдаар томилохыг гишүүдийн 92.3 хувь
  • УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг Монгол Улсын сайд бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилохыг гишүүдийн 92.3 хувь
  • УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатыг Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар томилохыг гишүүдийн 95.8 хувь
  • УИХ-ын гишүүн Н.Энхболдыг Батлан хамгаалахын сайдаар томилохыг гишүүдийн 84.1 хувь
  • УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны сайдаар томилохыг гишүүдийн 91.3 хувь
  • УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилохыг гишүүдийн 89.9 хувь
  • УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохыг гишүүдийн 89.9 хувь
  • УИХ-ын гишүүн С.Чинзоригийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилохыг гишүүдийн 89.7 хувь тус, тус дэмжив.
  • УИХ-ын гишүүн Х.Баделханыг Барилга хот байгуулалтын сайдаар томилохыг гишүүдийн 87.5 хувь
  • УИХ-ын гишүүн Ц.Цогзолмааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилохыг гишүүдийн 90.8 хувь
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Зам тээврийн хөгжлийн сайдаар томилохыг гишүүдийн 88.1 хувь
  • УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилохыг гишүүдийн 89.6 хувь
  • УИХ-ын гишүүн Б.Батзоригийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилохыг гишүүдийн 88.1 хувь
  • УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар томилохыг гишүүдийн 89.4 хувь
  • УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайдаар томилохыг гишүүдийн 90.8 хувь тус, тус дэмжлээ.

Ийнхүү У.Хүрэлсүхийн  Засгийн газрын тоолуур явж эхэллээ.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө