УИХ-ын дэд даргын өрсөлдөөн эхэллээ

Т.САЙХАН

Сайд нараа томилж, шинэ Засгийн газар ажилдаа орлоо.  МАН дотор дараагийн нэг яригдаж эхэлсэн суудал нь УИХ-ын дэд даргын албан тушаал юм.  Учир нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон.  Өчигдрийн /10.19/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд  УИХ-ын дэд даргын ажлыг өөр хүнд шилжүүлэх шийдвэр гаргасан.  Тэгвэл  МАН дотор одоо энэ суудалд суух эрхмүүдийн өрсөлдөөн эхлээд байна. УИХ-д 65 суудал бүхий энэ нам  33, 32 гэсэн хоёр бүлэгт хуваагдаад байгаа.  33-ын гэх бүлгээс УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, “32-н бүлэг” Л.Энх-Амгалан нарын нэрийг дэвшүүлсэн талаар эх сурвалж мэдээллэж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө