Онцлох сурвалжлага: Солонгосын их дээд сургуулиудын дундаж төлбөр 12-13 сая төгрөг байна

“Эдүлайн” төвөөс жил бүр зохин байгуулдаг Солонгосын их дээд сургуулиудын “Боловсролын үзэсгэлэн” өнөөдөр /10.20/ Blue sky зочид буудлын “Sapphire “ танхимд нээлтээ хийлээ. Тус экспод Солонгосын элчин сайдын яамнаас итгэмжлэгдсэн шилдэг 79 сургуулийн төлөөлөл болох найман сургууль оролцов.  Тэд  Дэлхийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжилүүдээс сонгон суралцах боломж олгож буйгаараа онцлогтой юм.  Үзэсгэлэнгийн үеэр солонгос, америк, австрали, энэтхэг улсын багш нар оюутан залууст мэргэжил сонголтын талаар мэдээлэл өгч байв.  Мөн   олон улсад болон эх орондоо эрэлттэй мэргэжлээр хэрхэн яаж суралцах, төгссөнийнхөө дараа ямар салбарт ажиллах боломжтой вэ тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар үнэ төлбөргүй мэдээлэл зөвлөгөөг хүргэж, өөрийн орны сургуулиудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн бүртгүүлэхдээ ямар шаардлагыг хангасан байх талаар болон сургалтын төлбөр,  байрлах орчных нь тухай мэдээлэл хүргэсэн юм.  Сургалтын төлбөрийн хувьд дээрх улсын сургуулиудаас хамгийн боломжийн, өртөг багатай нь Солонгосын  их дээд сургуулиуд юм.  Сургалтын төлбөр нь дунджаар 12-13 саяын төгрөг. Мөн сургуульдаа сураад чөлөөт цагаараа зөвшөөрөгдсөн хугацаанд давхар ажиллах, хэлний онооноос хамаараад 40-100 хувийн тэтгэлэгт хамрагдах боломжтой юм байна. Боловсролын үзэсгэлэнг арав дахь жилдээ зохион байгуулж буй “Эдүлайн” компанийн оруулагч Д.Мөнхцэцэг “Энэхүү үзэсгэлэнд ирснээр Солонгосын шилдэг  79 сургуулийн төлөөлөл болсон  найман сургуультай танилцах боломжтой. Мөн Эдүлайн компанийн бүртгэлийн хураамжаас эхний 50 хүн 75 хувийн хөнгөлөлтөд хамрагдаад сугалаат урамшуулалд оролцох боломжтой юм. Сугалаанд гадаадын сургуулиудын тэтгэлэг, Эдүлайн компанийн онгоцны билет болон сургалтын төлбөрөөс 50-100 хувь хөнгөлөгдөх эрхтэй олон боломж хүлээж байгаа” гэв. Боловсролын үзэсгэлэнгийн үеэр оюутан залуусын анхаарлыг ихээр татаж буй Хансо их сургууль нь 1992 онд байгуулагдсан ба хамгийн анхны тусгай сургалттай итгэмжлэгдсэн сургууль юм. Азидаа тэргүүлэгч цорын ганц нисэхийн талбайтай Нисэх, Дизайны тэнхимээрээ алдартай тус сургуулийн дизайны ангийн хүүдүүдийн хийсэн бүтээлийг таницуулж байлаа.

Эх сурвалж:www.polit.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө