Антонио Гутеррас: Цөмийн зэвсэггүй бүс болгох хэрэгтэй 

Х.ОЮУНБОЛД

НҮБ-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррас  “АНУ, Хойд Солонгосын хооронд хурцдаж байгаа зөрчлийг шийдвэрлэхэд хамгийн тохирсон арга бол  Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй бүс  болгох хэрэгтэй” гэж хэлсэн байна. Тэрээр  дайн гарах нөхцөл байдалд хүрэх нь эмгэнэлтэй явдал.  Бид  ийм нөхцөл байдлаас зайлсхийх ёстой гэж бодож байна” хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ.  Мөн  Аюулгүй байдлын зөвлөл эв нэгдэлтэй байснаар  хоёр улсын  хооронд үүсээд байгаа  зөрчлийг шийдвэрлэхэд их ач холбогдолтой гэсэн мэдэгдлийг хийжээ.  НҮБ үүсээд байгаа энэ ноцтой асуудлаар тус хоёр улсыг тохиролцоонд хүргэх талаар туслах хүсэлтээ олон удаа илэрхийлсэн гэж тэрээр нэмж хэллээ.  Гэвч одоогоор энэ тал дээр тохиролцоо хийхэд зуучлах боломж бүрдээгүй байгаа нь харамсалтай гэв.   АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп саяхан Хойд Солонгосыг устгана гэж сүрдүүлсэн. Харин Хойд Солонгосын удирдагчид  НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс хатуу чанга хориг авч байгаа ч цөмийн зэвсэг хөгжүүлэх хөтөлбөрөө орхихгүй гэж мэдэгдсэн юм.  БНХАУ, ОХУ  Пхеньяныг цөмийн зэвсэг турших,харвахыг мөн АНУ-ыг  Хойд Солонгосын нутагт  цэргийн үйл ажиллагаа явуулахыг түтгэлзүүлэх санал тавьсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө