Монголд ашиггүй гэрээ хийсэн До.Ганболд нарыг  шалгаж эхэлжээ

Ч.ЗОТОЛ

Улстөрд байгаа нь мэдэгдэхгүй атлаа  бараа  тасардаггүй, аль нэг ашигтай газар, тодорхой албан тушаалд байраа олоод  суучихдаг эрхмүүдийн нэг АН-ын гишүүн До.Ганболд  АТГ-ын хаалга татаж буй сурагтай. Түүнийг  болон холбогдох зарим албан тушаалтныг төмрийн хүдэр олборлох гэрээг Монголд ашиггүй хийсэн гэх үндэслэлээр  шалгаж эхэлсэн гэх  мэдээлэл байна. До.Ганболд  АН эрх барьж байх үед тус газрын ерөнхий захирлын албан тушаалд томилогдсон. Дөрвөн жил албан үүрэг гүйцэтгэх зуур матаасаар ажлаа явуулдаг, дураараа авирладаг гэх хэл ам дагуулж байв. Хамгийн сүүлд л гэхэд УИХ-ын сонгуулийн өмнөхөн  “Монросцветмет”-ийн харъяа Баргилтын уурхайгаас 2016-2020 онд олборлохоор төлөвлөсөн төмрийн хүдрийг бөөнөөр нь Хятадын нэгэн компанид зарахаар улайрч явна. Үүгээр ч зогсохгүй Хятадын компаниас хоёр  сая ам.доллар зээлээр авсан” гэх мэдээлэл хэвлэлээр  гарч байв. Удтал ам дамжин яригдсан мэдээлэл саяхнаас баримтжсан уу, эсвэл АТГ түүнд холбоотой мэдээллийн мөрөөр удаан хугацаанд ажилласан уу, ямартай ч хэрэг нээж  шалгаж эхэлсэн мэдээлэл байна.

Эх сурвалж: www.polit.mn

2 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх.
  1. Эрдэнэцоо

    Монголын маань мал бэлчээр дутагдатлаа осож машин нь замдаа багтахгуй болтлоо олширч байгаач бохир заваан,ядуурал,соелгуй байдал ,утаа тортог нь хун амьдархад хэцуу болж муу муухай хэрэг товог хирээс хэтэрч байгааг засаг тор нь мэддэг бол монгол хунээ ард иргэдийнхээ ухамсарыг жоохон дээшлуулэх талаар юм хиимээр юм.Дээдчууд нь албан тушаал монго хооцолдхоо болиод ажилаа хиимээр байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө