Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат гэж хэн бэ?

Т.САЙХАН

У.Хүрэлсүхийн  Засгийн газрын сайд нарын асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.  Түүний багийн сайд нарын дотор олон нийтэд тэр бүр танигдаагүй нэгэн эрхэм байгаа нь Н.Цэрэнбат.  Нэр нь анх Батлан хамгаалахын сайдад яригдаж байсан ч өчигдрийн хуралдаанаар БОАЖ-ын салбарыг энэ эрхэмд өгсөн юм. Ерөнхий сайд  багаа УИХ-д удаа сонгогдсон гишүүдээр бүрдүүлэхгүй хэмээж байсан ч энэ эрхэм мөн л тунаж үлдэж чадлаа.    Чуулганы нэгдсэн  хуралдааны үеэр түүнийг гишүүд хамгийн олон компанитай хэмээн тодотгож байв.  Гэсэн ч байгаль орчин аялал жуулчлалын салбарт ямар нэгэн компани байхгүй, ашиг сонирхлыг зөрчилгүй гэв. Намсрайн Цэрэнбат нь 1996 онд Улаангом хотын арван жилийн хоёрдугаар сургууль, 2000 онд Техникийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургуулийг төгссөн. Санхүүгийн менежментийн мэргэжилтэй, магистрын зэрэгтэй. 2000-2001 онд “Мобиком” корпорацид нягтлан бодогч, 2003-2004 онд “Таван богд” группт гадаад харилцааны менежер, 2005-2010 онд “Увс хүнс” компанийн дэд захирал, 2010-2012 онд УИХ-ын гишүүний туслах, 2012-2015 онд “Трансинконсулт” компанийн гүйцэтгэх захирал, 2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга, 2015-2016 онд “Юу Эф Си” группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө