А.Эрдэнэбаяр: Тохиролцооны Засгийн газар хэрэггүй, УИХ ч  тарах хэрэгтэй

Ч.ЗОТОЛ

Монголын нам бусчуудын нэгдсэн холбооны  Ерөнхий нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Танай холбоо улс орны өнөөгийн  нөхцөл байдалд ямар дүгнэлт хийж байгаа вэ?

– Шуудхан хэлэхэд, тохиролцооны Засгийн газар байгуулахыг бид дэмжихгүй. Үүнийгээ ч хэвлэлийн хурал хийж илэрхийлсэн байгаа. Намуудын хооронд мөн нам дотроо удирдлагын хүрээнд, хэсэг бүлэг, олигархи нөхдийн сандал, суудлын төлөөх улс төрийн тохироо гэдэг асуудалд цэг тавих хэрэгтэй.

Одоо шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд МАН-ыг удирдаж буй бүлэг нөхдийн гар хөлийг оруулахгүйгээр сайд нараа томилоод Засгийн газраа байгуулж чадахгүй, ярьсан хэлсэндээ байж чадахгүй бол, олинархиудын шахаанд орж тэдэнтэй эвсэж өвөр түрийдээ албан тушаал наймаалцаж байгаа бол У.Хүрэлсүх  Ерөнхий Сайд байх шаардлагагүй. Ийм луйварчдаас ард түмэн залхаад түүнд итгэл үзүүлсэн. Ийм байдлаар Засгийн газрын бүтцийг бүрдүүлнэ гэвэл ард түмэнд хэрэггүй. Одоогийн УИХ -ыг ч тараах ёстой. Одоо эднийг  тансаглуулж ээлж, ээлжээр хоолонд оруулдаг чадал ард түмэнд байхгүй.

-Тохироо гэж ер нь юу юм бэ.  60 тэр бумын гүйцэтгэл үү?

-Ер нь цаад утга нь У.Хүрэлсүх сайдыг ард түмэн МАНАН-тай тэмц гэсэн болхоос МАНАН тай зөвшилц ,хуйвалд гээгүй шүү дээ. Ард түмэн МАНАН-ны бантанг харах гэж сонгоогүй юм шүү. У.Хүрэлсүхийн хувьд М.Энхболдтой тохиролцохгүй бол ажил явахгүй гэж бодож, таамаглаж байгаа. Тэгэхдээ намдаа үнэнч байснаас эх орондоо, ард түмэндээ үнэнч байвал Монгол төрийн түүхэндээ сайнаар мөнхрөх байхдаа. Хүн нэг л удаа амьдрана, та нар улс төрд мөнх биш гэдгийг байнга тунгааж, санаж яваарай. Өнөөдрийн үйлдлээс таны үр хүүхэд бидний ирээдүй шууд хамааралтай гэдгийг эрх биш ойлгож байгаа байлгүй дээ.

Энэ Засгийн газар өмнөхийн  адил МАНАН-гийн Засгийн газар байх нь эргэлзээгүй.  Мэргэжлийн Засгийн газар ч  байж чадахгүй. Энэ засаг удахгүй огцрох магадлал ч өндөр.

-Яагаад?

-МАНАН монголчуудын итгэл, сэтгэл, эх орноо гэх сэтгэлийн үгүй хийхээр 27 жил тоглоллоо.  Одоо дахин ийм явдал гаргавал ард иргэд энэ намтай ёстой ясаа цайж, толгойныхоо үсийг халцартал тэмцэх хэрэгтэй. Ард түмэн энэ засгийн газарт ганцхан шаардлага тавих хэрэгтэй. Нийтийн баялгийн мөнгийг хулгай хийсэн, төрийн өмчийг луйвардсан нь монгол түмэнд ил болсон улс Засгийн газарт орж ажиллана гэж юу байхав дээ. Одоо ажиллаж байгаа эрх зүйн чадамжгүй УИХ-ыг тарааж намаас бус иргэдээсээ сонголт хийх цаг нь болсон байна. Одоо үүнээс хойш Монгол Улсын Засгийн газар гэхгүй  нь  ойлгомжтой. УИХ-ын Засгийн газар болох нь тодорхой болоод байна.  Эцсийн эцэст эд нэг нам, нэг халаастай намын даргын төлөө эх орны эрх ашгийг уландаа гишгэсэн, ард түмнийг хууран мэхлэгчид тул  эд нар цааш улс орныхоо төлөө сайн ажиллахгүй нь ойлгомжтой. Бид сонгуулиар өнөөдрийн өөхний төлөөх буруу сонголт хийснээс болоод өнөөдөр эд нар  төрийн тамгыг гартаа атгачихаад биднийг ноход мэт харааж, зүхэж, угаадас долоолгож байгаа юм биш үү.

-Улс төрийн намуудыг яаж цэвэрлэх  вэ?

-Нэгдэж тэмцэж чаддаггүй ард түмэнд ирээдүй гэж байхгүй. Нэгэн цагт дэлхийн талыг эзэлж сүр хүчээрээ гайхуулж явсан ард түмэн одоо цагийн хаяагаа хадарсан өөрийнхөө авдарнаас хулгай хийсэн хэдхэн улс төрөөр бизнес хийдэг олигархи бүлэглэлд  хамаг эрх мэдлээ алдчихаад ингэж суух ёсгүй л юмсан. Эх орон эрх чөлөөнийхөө төлөө эвлэн нэгдэж төр засгаа луйварчдаас салгах цаг өнгөрөөд явчихлаа шүү. Бид тус тусдаа биш нэгдэж Эх орон газар нутаг тусгаар тогтнол баялагийн зөв хувиарлалтын төлөө шийдэмгий тэмцэх л хэрэгтэй байна. Энэ үеэс хойш бол хэдий нь оройтсон байна шүү иргэд минь сайн ойлго гэж хэлэх байна.

Улс төрийн намуудыг цэвэрлэe гэж байгаа бол нам доторх  бүлэглэлээс зайгаа барих, тэдэнтэй хатуу хариуцлага тооцох, нэг хүнийг тахин шүтэх  явдлыг бүр мөсөн халах явдал бөгөөд үүнийг хийнэ гэдэгт итгэхэд тун хэцүү л дээ. МАНАН үгүй монголын төлөө нийтээрээ зүтгэх хэрэгтэй Намын хатуу гишүүнчилэлээс татгалзах шаардлагатай. МУ-ын төлөө зүтгэн гэж эх орон, ард түмнийхээ өмнө  тангарга ергөсөн юм бол хариуцлагаа ухамсарлаж зоригтой  хэн ч байсан зүтгэх ёстой. Энэ бол хууль.  Эрх ямба эдлэгсэд, баригчдын тансаглал, тохироо, албан тушаалын болон баялагийн наймааны хөлд ард түмэн чирэгдэж сөхөрч гүйцлээ. Одоо эх орон ард түмнээ луйварчдын савраас аврах жинхэнэ эх орон ч л хэрэгтэй байна. Өнгө зүсээ хувиргаж төрийн гурван  өндөрлөг өөд зүтгэгчид намын даалгавар биелүүлэгч сэнтийд залрагсад хэрэггүй тийм аваас зайлаг тун гэдгийг ард нийтээрээ хэлж, шаардаж, тэмцэх хэрэгтэй байна.

-Намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгох ёстйо гэж танай холбоо үздэг юм билээ. Үүнийгээ жаахан дэлгэрүүлж тайлбарлана уу?

-Улс төрчид албан тушаал дээр оччихоороо хэлсэн ярьснаасаа бүр эсрэг юм хийгээд эхлэх юм. Ер нь Монголын ар түмэн бид намгүйгээр намын харьялалгүйгээр алив асуудлаа шийдээд явж ирсэн цаг үе байгаа нам гэж хий үзэгдэлийг цэглэх цаг үе ирлээ. Монгол орон засаглалын хямралд орж бүрэн дампуурах нь тодорхой боллоо. Тохиролцооны засгын газар байгуулагдах бололтой юм. Аливаа улс гүрэн хөгжлийн тулгуур хүчинг хүн ам, түүний боловрол, эрүүл мэндийн түвшин гэж үздэг санах юм. Гэвч манайх сүүлийн хэдэн жилийн байдлаар нүүрс, алт газрын баялаг гэж үздэг болсоор удаж байна. Монгол яллаа, Топорчууд алив асуудлыг эх орон ард түмнийхээ талд шийдэж чадна гэж итгэж байсан түмний итгэлийг МАНАН нэртэй ТББ-ууд устгаж үгүй хийж байна. Тonор чадахгүй бол түмэн олон чадна.

-Гарц, гаргалгааг нь та юу гэж харж байна?

-Монгол орон цэвэршихийн тулд баялагийн мөнгийг нуусан оффшор бүсэд байрлах мөнгөний асуудлыг, төрийн эрх мэдлийг хууль, бусаар авхыг завдсан үнэлгээжүүлсэн 60тэрбумын сүлжээний асуудлыг, газрын тос, алт, зэс, нүүрсний ордыг хувьдаа завшсан намыг удирдах хэсэг бүлэг олигархиудын асуудлыг, жилийн төсвийн тодорхой хувийг бүрдүүлэгч эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэж, намын хатуу гишүүнчилэлээс татгалзаж чадвал  монгол ялна МУ-ын Ерөнхийлөгчөө, МУ-ын Ерөнхий сайдаа /топор/ Та хоёрыг ард түмний итгэл, найдвар гэж харж байгаа. Та бүхэн одоо гудамжны жаалууд биш, “төр, засаг” болж тоглож байна гэж бүү бод! СЭР! Монгол эх орноо олигархи бүлэглэлээс, шуналтануудаас аврах бодит үйл хэргийг та бүхэн эхлүүлэх ёстой. Иргэд бид дэмжиж хамтран Монгол Улсын төлөө Зүтгэнэ. Нам бус иргэдийн нэгдсэн холбооны зүгээс  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нийт ард иргэддээ хандаж удахгүй уриалга гаргах гэж байгаа бас дуулгая.

Эх сурвалж: www.polit.mn

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх.
  1. Eneb

    Harin ene chin ih zov yum helj baina shuu hoo. Hurelsuh yostoi ard tumniig hulhidaad baahan luivarchidiig saidaar taviad yostoi zavaan yum hiisen. Iimd ene zasgiing gazar ih Huraltai Hamt tarah ni zov.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө