“Чөлөөт орон зай” үзэсгэлэн

Ш.ОЮУНЖАРГАЛ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газраас санаачлан чөлөөт, залуу уран бүтээлчдийг дэмжих “Чөлөөт орон зай” төслийг эхний үзэсгэлэн “Хүннү молл”-д есдүгээр сарын 16-ны өдрөөс  эхлэн энэ сарын 8-ны өдрийг хүртэл үзэгчдийн хүртээл болсон юм. Тэгвэл тус төслийн хоёр дахь цуврал үзэсгэлэн Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Энэ удаагийн үзэсгэлэнд 30 гаруй зураачийн бүтээлийг дэлгэсэн байв. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монголын урчуудын хорооны гишүүн, чөлөөт уран бүтээлч Б.Мөнхцэцэг “Монгол зан заншил мартагдаж, өөрчлөгдөж буй энэ цагт  өв соёлоо хадгалах, хайрлаж хамгаалъя гэсэн уриатайгаар өөрийнхөө “Хүй дарсан чулуу” бүтээлээ үзэсгэлэнд тавилаа.  Монголчууд шинэ хүүхэд төрөх бүрт домнож, өлгийнийх нь бүснээс үнэг зүүдэг уламжлал бий. Үүнээс санаа авч  энэ бүтээлээ хийсэн” гэв. Харин чөлөөт уран бүтээлч М.Мөнх-Эрдэнэ “Хорвоо ертөнцийн аливаа юмс өөр, өөрийн зан араншинтай байдаг. Бүх зүйл сайн, муу хоёр талтай учир энэ санааг шигтгэн “Заан ба хулгана” бүтээлээ хийсэн гэлээ. Үзэсгэлэн энэ сарын 12-31-ний хооронд үргэлжилнэ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө