Хамтарсан нислэг хийв

Х.ОЮУНБОЛД

Япон, АНУ болон Өмнөд Солонгосын байлдааны онгоцууд өнгөрсөн мягмар гаригт  хамтарсан нислэг хийжээ. Гурван улсын нисэх хүчний шөнийн  анхны хамтарсан дасгал сургуулилтын үеэр  Хойд Солонгосын  нутаг дээгүүр ниссэн байна. Вашингтон болон Сөүлийн цэргийн эх сурвалжуудын  мэдээлснээр гурван улсын байлдааны онгоцнууд Хойд  Солонгосын зүүн эргийн дагуу нисчээ.

Нислэгийн гол зорилго нь агаараас харвах баллистик пуужинг туршиж үзэх байсан байна. Уг үйл ажиллагаанд АНУ-ын В-1В загварын хоёр бөмбөгдөгч онгоц, дөрвөн байлдааны онгоц, Өмнөд Солонгосын  Ф-15К загварын хоёр онгоц мөн Японы Ф-15 загварын онгоцыг оролцуулсан гэж мэдэгдэлдээ дурджээ. АНУ-ын агаарын нисэх хүчний 613 дугаар төвийн захирал Патрик Аплегате “АНУ холбоотнуудтайгаа  хэзээ,хаана ч үйл ажиллагаа явуулж чадахаа харуулсан алхам боллоо” гэв.  Энэ үйл ажиллагаа нь  Хойд Солонгост “Ажилчны нам” байгуулагдсаны 72 жилийн ойн өдөртэй давхацсан байна. Зарим мэргэжилтний үзэж байгаагаар энэ шалтгаанаар Пхеньян руу пуужин харваагүй. Харин Хойд Солонгосын Гадаад харилцааны сайд Ри Янг энэ үйлдлийнх нь тухай “АНУ-ын Ерөнхийлөгч  амиа хорлох алхам хийж байна” гэж НҮБ-д мэдэгдэж байсан юм. Мөн тэрээр Доналд Трампыг “Биеэ тоосон сэтгэцийн гажигтай хүн: Ким Жон Уныг доромжилсноор тус улсыг АНУ руу халдлага хийхээс өөр зайлшгүй байдалд оруулж байна” гэжээ.

Үүний хариуд Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч  Сара Сандерс “АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт  тус улсын Үндэсний  Аюулгүй албаныхан Хойд Солонгосын зүгээс үйлдэж болзошгүй халдлагаас урьдчилан сэргийлсэн  цуврал арга хэмжээ авсан гэж мэдэгдсэн” хэмээн мэдээлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө