У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрдлээ

Т.САЙХАН

У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах 15 сайдын нэрс эцсийн байдлаар бэлэн болжээ. Энэ тухай МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж, дараах нэрсийг зарлалаа.

  1. Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Г.Занданшатар
  2. Шадар сайд Ө.Энхтүвшин
  3. Байгаль орчин ногоон хөгжлийн сайд Н.Цэрэнбат
  4. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд
  5. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан
  6. Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар
  7. Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж
  8. Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл
  9. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар
  10. Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар
  11. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа
  12. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад С.Чинзориг
  13. Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн
  14. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг
  15. Зам, тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ нарыг тус тус нэр дэвшүүлэхээр болсон байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд болсноос хойш 14 хоногийн дотор Засгийн газарт ажиллах гишүүдийн нэрсээ УИХ-д өргөн барих учиртай.  Хурлаас гарсан шийдвэрийг намын Удирдах Зөвлөлд танилцуулснаар Байнгын хороо гурав хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх юм.

Эх сурвалж: www.polit.mn

 

2 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх.
  1. Цэвэлээ

    Ж. Энхбаяр шадар сайд байсан нь дээр дээ.Сангийн сайдаа. Эдийн засгийн ухааны доктор . Б. Баттөмөрөөр тавьбал яасан юм бэ. Сарангэрэл боловсрол ш. У – ны сайд байвал яадаг юм . Э. М- н сайд мэргэжлийн хүн байсан нь дээр юм бишүү. Цогтбаатөр ч дээ энгийн амьдарлаас тасархай чанар муутай л хүн дээ. Өөр хүн алга бол яая гэхэв дээ

  2. Цэвэлээ

    Шахааны хүмүүс олонтой юм байна. Энхтүвшин улсд юм хийхүү. Өөртөө юм цааш нь хийхүү.Эсвэл бас . Хүрэлсүхийг унагах сүүл дагуул юм уу. Хцс

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө