УИХ-ын дэд дарга хэн болох вэ?

Т.САЙХАН

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшиж байна. Намын удирдах зөвлөл болон МАН-ын бүлгээс түүнийг дэмжсэн.    Одоо Ерөнхийлөгчийн байр суурь, АТГ-ын ашиг сонирхлын мэдээлэл,  УИХ-ын чуулган, Байнгын хороо гэх дөрвөн даваа нэр дэвшигчдэд үлдээд буй.    УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хувьд эдгээрт бүдрэхгүй,   сайдын суудалд суух нь бараг л тодорхой болсон.   Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Засгийн газар томилогдож, өмнөх албан тушаалаасаа чөлөөлөгдсөний дараа энэ асуудлыг ярина” гэж байв. Гэсэн ч МАН-ынхан дараагийн дэд даргын асуудлыг нам  дотроо ярилцаад эхэлсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх.
  1. боломж бий

    Хуулийг гууль болгогч нартай тууштай тэмцэж чадах хүн болсонд баярлаж байна

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө