Тав хоногийн тулган шаардалт

Г.АМАР

Испаний засаг захиргаа Каталончуудад тусгаар тогтнох шийдвэр гаргасан эсэхээ тодруулж тав хоногийн дотор албан ёсны хариу өгөхийг шаардлаа. Энэ тухай Испаний Ерөнхий сайд  Мариано Рахой мэдэгдсэн байна. Түүний хэлснээр аравдугаар сарын 16-ны 10 цаг гэхэд Каталоны засаг захиргааг төлөөлж Карлес Пучдемон Каталончууд тусгаар тогтнох шийдвэр гаргасан эсэхээ тодорхой болгосон хариу өгөх ёстой юм байна. Хэрэв Каталончууд тусгаар тогтнох тухай шийдвэр гаргасан гэж мэдэгдвэл Испаний засаг, захиргаа Үндсэн хуулийн 155 дугаар заалтын дагуу Каталоны автономит эрхийг хүчингүй болгон бүх  удирдлагыг Мадридад шилжүүлж  магадгүй гэж шинжээчид дүгнэж байна. Урд нь энэ заалт  нэг ч удаа хэрэг болж байгаагүй гэнэ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө