П.Улаанхүү: Эрдэм боловсролтой хүнээр намаа удирдуулмаар юм

Б.ОЧИР

АН Олон улсын чанарын удирдлагын ISO стандартыг хэрэгжүүлэгч нам болно гэнэ. АН-ын дарга С.Эрдэнэ өчигдөр ингэж мэдэгдлээ. Тэрээр “…Улстөрийн нам бодлогын институц байхаас гадна үйл ажиллагаа нь оновчтой, чирэгдэлгүй, маневрлах чадвар өндөр байх ёстой. Үүний тулд бид нийслэл, 21 аймаг, 330 сум, есөн дүүргийн намын Хэрэг эрхлэх газарт Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Өнөөдөр олон сар бэлтгэж, боловсруулсан ажлынхаа эхний шанг татаж анхан, дунд шатны намын дарга нарт зориулсан ISO стандартын сургалтаа эхлүүллээ” гэсэн юм. Сургалтын нээлтийн талаарх мэдээллийг цахим хуудастаа нийтэлжээ.

Харин Улсын Бага хурлын гишүүн асан, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд асан, АН-ын гишүүн П.Улаанхүү энэ талаар “…АН сайн удирдлагатай компани болох уу? Жаахан эрдэм боловсролтой хүнээр намаа удирдуулмаар юм. Олны доог болж байна. Уур хүрч байна” гэв. Мөн тэрээр “…Улс төрийн намаас ямар бүтээгдэхүүн гардаг юм бэ” гэсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө