Каталоныг дэмжихгүй

Г.АМАР

Санал асуулгыг хууль бус гэж үзэж байгаа учир Англи улс Каталоны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй гэж Нэгдсэн вант улсын ГХЯ-ны дэд сайд Алан Дункан мэдэгджээ. Тэрээр  “Испани улсын шүүх энэ санал асуулгыг хууль бус гэж зарласан.Иймээс хууль бус замаар тусгаар тогтнох гэсэн ямар ч оролдлогыг бид эсэргүүцэх болно” гэж нэмж мэдэгджээ. Аравдугаар сарын 10-нд Каталоны удирдлагууд Тусгаар тогтнолын тунхагт гарын үсэг зурсан бөгөөд хэрэв Мадридтай хийх хэлэлцээр бүтэлгүйтвэл энэхүү тунхагийг Каталоны автономит улсын парламентаар хэлэлцүүлж шийдвэр гаргуулах юм.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө