Жастин Бибер кинонд тоглохыг хүсчээ

Х.ОЮУНБОЛД

23 насандаа дуу хөгжмийн ертөнцөд хөл тавьж, олон шүтэн бишрэгчтэй болсон дуучин Жастин Бибер кино урлагийн салбарт хүч сорихоор шийджээ.

Тэр энэ хүсэл зорилгоо биелүүлэхийн тулд жүжигчин Адам Сандлер, Давид Спаде нараас кинонд тоглох туршлага судлахын тулд оройн хоол идэхээр хамт гарсан гэж “US Weekly” сэтгүүлд бичжээ.

Гэхдээ энэ нь түүнийг кинонд тоглох огт туршлагагүй гэсэн  үг биш юм.  Дуучин маань 2016 онд цуврал инээдмийн “Zoolander” киноны хоёрдугаар ангид туслах дүрд тоглож байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө