Цаазын ялыг халахыг уриаллаа

Г.АМАР

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш олон улсын цаазын  эсрэг өдрийг тохиолдуулан Хятад, Иран, Ирак,  Саудын Араб улсуудыг цаазын ялаа зогсоохыг уриаллаа. Учир нь энэ дөрвөн улсад нийт цаазын ялны 87% нь оногдож байгаа юм байна. Мөн тэрээр зарим улс  цаазаар авсан хүний тоог нууж бүр улсын нууцад хамруулж байгааг шүүмжилжээ. Гутерреш “Цаазын ял гэдэг бурангуй үйлдлийг  устгахыг би бүх улсад уриалж байна.XXI зуунд цаазын ял байх ёсгүй” гэж  мэдэгдлээ. Ерөнхий нарийн бичгийн даргын үзэж байгаагаар  цаазын ял хэрэглэснээр гэмт хэргийн тоо буурдаггүй юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө