Крым хууль бусаар нэгдсэн

Г.АМАР

Түркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган өчигдөр Украйны Ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзах үеэр “Анкара Украйны газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн дэмжинэ. Бид Крым хууль бусаар ОХУ-д нэгдсэн явдлыг дэмжээгүй бөгөөд цаашид ч дэмжихгүй” гэж мэдэгдлээ. Мөн тэрээр Украйны дорнод хэсэгт болж байгаа үйл явдал хурдан эмх цэгцэндээ орохыг ерөөсөн байна. Түркийн Ерөнхийлөгч  Украйнд Төрийн айлчлал хийж байгаа бөгөөд өөрийн улсын курдын салан тусгаарлагчдаас болж ийм мэдэгдэл хийлээ гэж ажиглагчид дүгнэсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө