НИТХ-ын даргаар С.Амарсайхан сонгогдлоо

 

Т.САЙХАН

НИТХ өнөөдөр /10.09/ болж, даргаар С.Амарсайхан сонголоо. Санал хураалт хаалттай горимоор явагдсан бөгөөд нийт 41 тэргүүлэгч оролцсон юм. Ялалт байгуулсан С.Амарсайхан 21 буюу 51.2 хувийн санал, өрсөлдөгч Д.Баярсайхан 19 санал буюу 46.2 хувийн санал авчээ.  Ийнхүү хоёр долоо хоног сунжирсан асуудлаа НИТХ шийдэж,  даргатай боллоо. С.Амарсайхан нь Налайх дүүрэгт төрсөн. Тус дүүргийн найман жилийн дунд сургуулийг 1989 онд, ТМС-ийн мэргэжлийн дипломыг 1991 онд, Los Angeles city college 1998 онд, АНУ-ын SW их сургуульд 2000 онд магистр зэрэг хамгаалсан байна. Эрхэлсэн албан тушаалын хувьд:

  • American Trade Development inc менежер 2000-2001 онд,
  • Бээжин Монгол Улсын консулын ажилтан 2001-2004 онд,
  • “Оюуны Ундраа” группийн гүйцэтгэх захирлаар 2004-2007 онд,
  • 2007 оноос хойш “Оюуны Ундраа” группийн Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа  юм.

 

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө