Г.Дэнзэн нарыг баасан гаригт шүүнэ

С.САРУУЛ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргын албыг хашиж явсан Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сард таван өдрийн турш хянаж шүүх шийдвэрээ гаргасан. Шүүх бүрэлдэхүүн Г.Дэнзэнг Өршөөлийн хуульд хамруулан төлөвлөсөн ялыг бууруулж 3.6 жилийн ял оноосон юм.

Тэгвэл Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох хэргийг 2017 оны аравдугаар  сарын 13-ны 09:00  цагт хянан хэлэлцэхээр шүүх хуралдааны тов гарлаа.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө