Бүлгийн хуралд сайд нарын нэрийг оруулж ирнэ

С.САРУУЛ

Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх маргааш /2017.10.09/ гэхэд шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өргөн барих учиртай. Тэгвэл журмын дагуу өнөөдөр хоёр намын бүлэг хуралдана. МАН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарын нэрсийг оруулж ирэх бололтой.

Түүнчлэн өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар зөвшилцсөн сурагтай. Энэ үеэр сайдын суудлаа хувааж авах тохиролцоо хийгдсэн гэдгийг ч зарим хэвлэлүүд мэдээлж байна. Ямартаа ч У.Хүрэлсүхийн мэдэгдсэнээр шинэ Засгийн газар 13 яамтай, сайд нар нь парламентаас бүрдэх урьдчилсан тов бий.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө