Кейт Уйнслет “Аватарт” тоглоно

Х.ОЮУНБОЛД

Кейт Уйнслет, Жамес Камерун нар “Титаник” кинонд хамтарч тоглосноос хойш 20 жилийн дараа дахин хамтран тоглохоор болжээ. Энэ тухай мэдээ “Аватар” киноны зураг авалтыг хийж эхэлснээс хойш долоо хоногийн дараа тарсан байна. Найруулагч Жемс Камерун ажиллаж байгаа Пандорра гаригийн тухай өгүүлсэн энэ кинонд Кейт Уйнслет нэмэгдэж байгаа юм. Тус киноны анхны анги 2009 онд гарсан.

Жемс Камерун “Кейт бид хоёр “Титаник” кинонд тоглосноосоо хойш дахин хамтран тоглох боломж хайж байсан. Харин одоо түүнийг  “Аватар” киноны гол дүр Рональдыг амилуулахыг харахыг хүсч байна” гэж  Холливудын “Deadline” сайтад  ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө