А.Баярцэцэг Холливудад данстай болжээ

Ч.ТУЛГА

Эх дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, Холливудын кинонд дүрээ мөнхлөөд амжсан мисс А.Баярцэцэг цахим хуудсаараа дамжуулан Холливудын агентлагт менежертэй болсноо дуулгалаа. Тэрээр “Хэрэв чи аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хүсвэл чамд түүний төлөө зүтгэх цуцашгүй урам зориг төрнө. Тэр үед л хорвоо дэлхий тэр чигтээ чамд тусалж байгааг олж харна. Дөрвөн жил … Олон сайхан хүн замд минь тусалсан. Өнөөдөр Холливудад хүссэн агентлагтаа орж, менежертэй болж чадлаа. Хүн бүхний мөрөөдөл биелэг” хэмээн постолжээ. Авьяаслаг бүсгүйд амжилт хүссэн урмын үгс өчигдрийн цахим ертөнцийн хамгийн сонирхолтой мэдээлэл байв.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө