2021 онд үзэх жагсаалтдаа оруулах шилдэг 20 кино

2021-01-09
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Шинэ он гарахаар хүн бүр тухайн оны төлөвлөгөөгөө гаргадаг. Үүнд унших ном, үзэх кино, сурах хэл, хийх дасгал гэсэн олон зүйл багтдаг. Тэгвэл энэ онд нээлтээ хийх, дэлхийн 20 шилдэг киноны талаарх мэдээллийг хүргэж байна. Өөрт хамгийн их таалагдсан киногоо шинэ оны төлөвлөгөөндөө оруулаарай.

1.French Exit

Энэ инээдмийн киног Нью Йоркын кино наадамд нэр дэвшүүлж, баян, дур булаам, биеэ тоосон эмэгтэйн дүрийг бүтээсэн “Michelle Pfeiffer” шагнал хүртэж эхлээд байна. Тэрээр өөрийн хөрөнгө мөнгө, Нью Йорк дахь орон сууцаа алдсаны дараагаар Парист нүүж ирж, үлдсэн мөнгөө зарцуулдаг. Найруулагч “Azazel Jacobs” Парисын маш тансаг дүр төрхийг эвдсэн энгийн дүр төрхийг гаргахыг зорьсон юм.Энэ кино АНУ-д хоёрдугаар сарын 12-нд, Их Британид хоёрдугаар сарын 26-нд нээлтээ хийнэ.

2.The United States vs Billie Holiday

Америкийн хамгийн алдартай жазз дуучин Billie Holiday хар тамхи хадгалсан хэргээр 1947 оны тавдугаар сард баривчилагдаж байсан. Түүний дараагийн шүүх хурал нь “АНУ-ын эсрэг Billie Holiday” гэсэн нэртэй байв. Энэ талаар “Holiday” өөрийн намтартаа “Яг ийм мэдрэмж төрж байсан” хэмээн бичжээ.

 “Lee Daniels”-ийн найруулсан  шинэ жүжигт түүнийг хар тамхины хэрэглээнээс бус хар тамхитай холбоотой улс төрийн бичиг баримттай холбоотой асуудлаар шүүгдсэн гэж өгүүлдэг. Энэ киноны гол дүр буюу “Billie Holiday”-ийн дүрийг Грэммий авардс-д нэр дэвшсэн “Andra Day” бүтээжээ. Нидерландад хоёрдугаар сарын 25-нд, АНУ-д хоёрдугаар сарын 26-нд нээлтээ хийнэ.

3.The Many Saints of Newark

Хамгийн шилдэг телевизийн цувралуудын зохиолч, “David Chase” “The Sopranos цуврал төгссөнөөс 14 жилийн дараа эргэн ирлээ. 1960-1970 оны үед өнгөт арьстан болон Итали-Америк хүмүүсийн хооронд арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг үймээн Нью Жерси мужийн “Newark” хотод болжээ. Энэ үймээний үеийн гэмт хэрэг яагаад гарах болсон талаар энэ киноноос үзэх боломжтой. Гуравдугаар сарын 11-нд олон улсад нээлтээ хийнэ.

4.No Time to Die-Үхэх цаг алга

“Үхэх цаг алга” хэмээх киноны ерөнхий найруулагч Данни Бойл осолд орж, гэмтэсний улмаас киног дуусгаж чадсангүй.  Үүний дараагаар цар тахал гарч, киноны зураг авалт хойшилсон юм. Дараагийн найруулагч “Cary Joji Fukunaga” киноны үйл явдлын оновчтой дараалал, хачин содон байршлыг сонгодгоороо алдартай юм. Муу талын дүрийг Оскарын шагнал авч байсан Christoph Waltz, Rami Malek нар бүтээжээ. Олон улсад дөрөвдүгээр сарын 2-нд нээлтээ хийнэ.

5. Bios

Хэрэв робот шиг хэн нэгнийг хэлээд өгөөч гэвэл энэ нь магадгүй Том Хэнкс байх болно. Тэрээр дэлхийн хүн амын ихэнхийг устгасны дараа хогийн бункерт 10 жилийг өнгөрүүлсэн робот инженерийн дүрийг хамгийн сайн бүтээсэн юм.  Адал явдлаар дүүрэн “Bios кино Аргентин, Германд дөрөвдүгээр сарын 15-нд, АНУ-д дөрөвдүгээр сарын 16-нд нээлтээ хийнэ.

6. “Чимээгүй газар” хоёрдугаар анги- A Quiet Place Part II

Кино театрт байнга гарах боломжгүй гэдгийг өнгөрсөн оноос бид сурсан. Тэгвэл “Чимээгүй газар” кинонд чимээ гаргах юм бол дуу чимээний мангасууд дайрдаг нэгэн гэр бүлийн тухай өгүүлдэг. Үүнийг кино театрт үзэх юм бол попкорн идэх чимээ байтугай амьсгалах чимээ л сонсогдохгүй. Тиймээс гэртээ үзэхэд тухтай юм.  Өмнөх найруулагч Красински дахин найруулжээ. Олон улсад дөрөвдүгээр сарын 22-нд гарна.

7. Ghostbusters: Afterlife

1980-аад оны киноны үргэлжлэл юм. Хөдөө нутгийн сургуулийн сурагчид мөрдөн байцаагчдын дүрийг бүтээжээ.

8. Luca

Хүүхдийн киноныPixar” продакшны нөхөрлөлийн тухай инээдмийн кино юм. “Luca” нэртэй хүү шинэ найзуудтай болж, зуныг далайн эрэг дээр гайхалтай өнгөрүүлнэ. Түүний шинэ найзууд нь үнэндээ далайн мангаснууд юм.

9. Top Gun: Maverick

Top Gun” кино анх 1986 онд гарч байлаа. Үүнээс хойш гол дүрд тоглож байсан Том Круз хөгширсөнгүй. Тэр одоо ч “Надад хурд хүч хэрэгтэй” гэдгийг тунхагласаар л байна. Удаан хүлээлгэсэн энэ цуврал долдугаар сарын 2-нд нээлтээ хийнэ.

10. Shang-Chi and the Legend of the Ten Rings

Ази-Канадын иргэн Лю киноны Шан чи-гийн дүрд тогложээ.  Тэрээр 1973 онд бүтээгдсэн Кун фу хэмээх телевизийн цувралын Кун фу-гийн мастерын дүрийг бүтээсэн билээ. Олон улсад долдугаар сарын 09-нд гарна.

11. Last Night in Soho 

Инээдмийн дүрийг хамгийн сайн бүтээдгээрээ ялгардаг “Edgar Wright”-ийн тоглосон дараагийн кино нь энэ юм.  Өмнөх кинонуудаас сэтгэл зүйн аймшгийн киногоороо ялгаатай юм.  Загвар зохион бүтээгч “Jojo Rabbit”-ын дүрд “Thomasin McKenzie” тогложээ. Тэрээр “The Queen's Gambit” киногоороо алдаршаад байгаа “Anya Taylor-Joy”-той Лондонд 1960 онд учирснаар киноны үйл явдал өрнөнө.

12. Deep Water 

Эротик триллер кино руугаа буцаж очих цаг болсон юм биш биз. Adrian Lyne” хамгийн сүүлийн киногоо 2002 онд хийснээс хойш 20 жил өнгөрчээ. Өдгөө 79 настай ч тэрээр Patricia Highsmith”-ийн зохиолоос сэдэвлэсэн аллага, хардалтын тухай өгүүлдэг киногоороо эргэн ирлээ. Баян залуу болон түүний үзэсгэлэнтэй залуу эхнэрийн дүрд “Ben Affleck”, “Ana De Armas” нар тогложээ. Олон улсад наймдугаар сарын 13-нд нээлтээ хийнэ.

13. Candyman       

                                           

Өөрийн нэрийг толинд таван удаа хэлэхэд гарч ирдэг сүнсний тухай өгүүлэх аймшгийн кино юм. Найруулагчаар авьяаслаг эмэгтэй “Nia DaCosta” ажиллажээ. Тэрээр “Captain Marvel II” хэмээх дараагийн уран бүтээлдээ шамдан орсон байна.

14. Dune 

Энэ киног “Насанд хүрэгчдийн Star Wars” хэмээн адилтган нэрлэсэн нь кино сонирхогчдын сэтгэлийг ихэд хөдөлгөж байна. Онцлог нь “Намайг нэрээрээ дууд” киноны Элиогийн дүрээрээ алдартай “Timothée Chalamet” тоглосон байна. Олон улсад аравдугаар сарын 01-нд нээлтээ хийнэ.

15.  Сүүлчийн халз тулаан-The Last Duel

Сэтгэл санаа тавгүйхэн жилийг үдсэний дараагаар XIV зуун руу буцаж очих тийм ч муу санаа биш байх. Францад зураг авалтыг хийсэн  киноны тулаанчдын дүрийг “Adam Driver”, “Matt Damon” гэсэн бүтээлч баг бүтээжээ. Аравдугаар сарын 14-нд нээлтээ хийнэ.

16. Eternals-Мөнх амьдрагсад

Маш чадварлаг, хэдийнэ олонд танигдсан Angelina Jolie, Kumail Nanjiani, Richard Madden, Brian Tyree Henry нар олон мянган жилийн турш дэлхийгээс нуугдаж амьдарсан  мөнх наст харь гаригийнхны дүрийг бүтээжээ. Арваннэгдүгээр сарын 05-нд олон улсад гарч эхэлнэ.

17.  Ричард хаан-King Richard

Африк-Америк гаралтай найруулагчдын хувьд 2021 он онцгой жил болж байна. Ричард дөрвөн настай байхаас нь хүүхдүүддээ теннис зааж эхэлжээ. Ингэснээр тэд түүхэн дэх хамгийн шилдэг спортын хүмүүс болж өснө. АНУ, Туркт арваннэгдүгээр сарын 19-нд, Аргентинд мөн сарын 25-нд нээлтээ хийнэ.

18. Nightmare Alley-Хар дарсан зүүдний гудамж

Pan's Labyrinth”, The Shape of Water” киноны найруулагч Guillermo del Toro  бол өнөө үеийн хамгийн зоригтой найруулагч нарын нэг юм. Энэ удаа тэрээр зүрх сэтгэлийг аймшигтай нэгтгэжээ. 1947 онд бичсэн ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн кино олны анхаарлыг их татаж байна. Bradley Cooper болон Cate Blanchett сэтгэл зүйчтэй хамтардаг луйварчдын дүрийг бүтээжээ. Тэгэхээр энэ жил үзэх киноны жагсаалтад заавал орох кино юм.

19. West Side Story

Нью Йорк хотод 1957 онд болсон дайны үеийн Ромео Жульеттагийн түүхтэй адилхан юм.

 20. The French Dispatch

Энэ инээдмийн киноны стилист Вэс Андерсон 2020 онд Каннын кино наадмаас шагнал хүртсэн. Учир нь киноны Франц улсын орчныг Америкийн сэтгүүлчид бүтээсэн юм. 1960-аад оны гурван өөр түүхийг өгүүлснээрээ онцлогтой.

Эх сурвалж:BBC

 

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

19 цаг 10 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

22 цаг 58 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

23 цаг 13 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

23 цаг 20 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

23 цаг 30 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин