Цахим музей: Гэлэн хэмээн нэрлэгдсэн хүн чулууны хөшөө

2020-11-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

А.Доржханд

"Polit.mn" цахим сайт Хэнтий аймгийн музейтэй хамтран "Цахим музей" буланг та бүхэндээ хүргэж байна.  Энэ удаа Гэлэн хөшөө хэмээн нэрлэгдэх нэгэн чулуун дурсгалыг танилцуулж байна.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршин байгаа хүн чулуун хөшөөдийг бүтээгдсэн он цаг, дүрслэл, онцлогоор нь хүрэл зэвсгийн үе болон Түрэг, Уйгур, Монголын хүн чулуун хөшөөд гэж ялгаж авч үздэг. Түрэг, Уйгур хүн чулуун хөшөөд нь манай орны төвийн болон баруун аймгийн нутгаар элбэг тохиолддог бол Монголын хүн чулуун хөшөөд нь ихэвчлэн зүүн бүсийн аймгууд болох Хэнтий, Дорнод Сүхбаатар, ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн нутгуудад цөөн тоогоор оршин байдаг аж. Хэнтий аймгийн хэмжээнд одоогоор Түрэгийн үед хамаарах 23 хүн чулуун хөшөө, Монгол гүрний үед холбогдох 2 хүн чулуун хөшөө бүртгэгдээд байгаа билээ. Монгол гүрний үед холбогдох нэгэн ховор хөшөө нь өдгөө Чингис хотын төвөөс баруун урагш 6км-т орших “Гэлэн” хэмээн нэрлэгддэг хүн чулуу юм. Хөшөөг хүрмэн чулуугаар исэр сандалд суугаа, шилэвчтэй дүгрэг малгай өмсөн, баруун гартаа хундага барьж элгэндээ авсан, хоёр ташаандаа хавтага унжуулсан, язгуур сурвалжит эрэгтэй хүнийг, хөнхөр нүд, төвгөр хөмсөг, урт өргөн нүүртэйгээр дүрсэлжээ. Малгайн дороос дух руу унжсан хөхөл үс, хоёр чихний араар унжсан шибэлгэр гэзгийг тодорхой дүрсэлсэн нь бусад хүн чулуунаас нэн өвөрмөц юм. Дээлийн энгэр, бүс тодорхой мэдэгдэхгүй болсон ч хоёр ташаанд хавтага байгаа нь бүстэй дүрслэгдсэн гэдгийг илэрхийлнэ. Энэхүү хүн чулуунд дүрслэгдсэн гөхөл үс, хоёр чихний араар унжсан шибэлгэр гэзэг, малгай, бүс, исэр суудал зэрэг дүрсэлгээ нь XIII-XIV зууны үед Монголд ирсэн жуулчдын тэмдэглэл, тэр үеийн уран зургийн дурсгал, монгол язгууртны булш, хадны оршуулгын эд өлгийн зүйлстэй олон талаар ижилсдэг юм.

Нэрт археологич Д.Баяр Монголын дорнод нутгаар зонхилон тархсан өвөрмөц төрхтэй эдгээр хүн чулуудыг нарийвчлан судалсны дүнд XIII-XIV зууны Монголчуудын дурсгал, ялангуяа алтан ургийн язгууртны хөрөг дүр болохыг нотлон тогтоожээ. Дорнод Монголын бүс нутагт тархсан Монгол язгууртны хөрөг дүр бүхий хөшөөдөөс өнөөг хүртэл уламжилсан онцгой хүндэтгэл, шүтлэг бишрэлийн илэрхийлэл нь энэхүү Гэлэн хөшөө болно. Дээрх дурсгалыг анх 1927 онд Зөвлөлтийн судлаач А.А.Амстердамская үзэж, гар зургийг үйлдэж тайландаа хавсаргаж байж. Дундад эртний жуулчдын тэмдэглэл хийгээд тухайн үеийн уран зургийн дурсгалд тодорхой дүрсэлсэн Монголчуудын гэзэг үсний ийм хэлбэр маяг дээрх хүн чулуун хөшөөнд бүрэн дүрслэгдсэн нь Монгол нутгаас олдсон ижил төстэй дурсгалуудаас онцлогтой билээ. Гэлэн хэмээх нэршлийн хувьд Буддын шашны ёсны нэгэн санваартан сахилын дээд зэрэг бөгөөд /253 сахилыг чандлан сахьдаг хамгийн хатуу сахил юм/ гэлэн болох-сахил хүртэх гэсэн утгатай.

Хүн чулуун хөшөөний ойролцоо хуучин Сэцэн хан аймгийн томоохон хийдэд орох Гүндүгаварлин, Хурц ламын хийдүүд оршин байсан бөгөөд хүмүүсийн сүсэг бишрэлийн улмаас ийнхүү нэрлэсэн байх магадлалтай аж. Хэнтийчүүдийн хувьд хүсэл биелүүлдэг, өвчин илааршуулдаг хэмээн шүтэж ирсэн бөгөөд энэхүү шүтлэгийн хэлбэр нь /хадаг уях, сүү өргөх зэрэг нь/ тухайн дурсгалд сөргөөр нөлөөлж, анхны төрхийг алдагдуулж, дүрслэлийг нь балартуулсаар байгаад иргэд олон нийт анхаарлаа хандуулбал зохилтой. Уг хөшөө нь түүх, соёлын нэн ховор дурсгал учир Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

7 цаг 32 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

7 цаг 39 мин
Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

7 цаг 45 мин
Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

7 цаг 48 мин
Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

7 цаг 56 мин
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

13 цаг 6 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

13 цаг 53 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

16 цаг 2 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

16 цаг 32 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

16 цаг 37 мин