Уран зурагт амьдралаа зориулсан хүн

2020-10-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.НАДМИД

 

Зургийг сайн ажиглабал тэр чигээрээ Монголын нийгмийн төрх байдал, ард түмний ахуй амьдрал харагдаж байна. “Малчин айлд” нэртэй уг бүтээлд Их тамирын хөндийд байгаа нэгэн айлд хол, ойрын зочин олонтой, айлын эзэгтэй бүрхээрээ угсраад тогоо нэрж байгаа, эмээ цайгаа нүдэж, цөөнгүй нь хул дүүрэг айраг барьсан нь зуны дэлгэр цаг даа. Гэр доторхийг тойруулан харвал үүдэнд хэдэн жаал зогссон, том ширэн хөхүүртэй айраг, ард нь хаяа шуулттай, хойморт байх авдар дээр “Эх орон-52” хүлээн авагч, дээр нь жаазтай зураг. Эхэнд нь Лениний зураг, бас баярын бичиг үзэгдэнэ лээ. Өмнө суух шар цамцтай  гадаад хүн, хэлмэрчтэйгээ зэрэгцэн суусан нь “орос ах” нарын нэг бололтой. Эв нэгдэл, найрамдал гэдэг юм малчны хотноос эхэлдэг гэсэн том санаа энэ. Ийнхүү эх нутаг, монгол ахуй “ханхалж” байгаа юм. Энэ бүтээл бол Монгол, Францын ардын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн, урлаг судлаач  Бадамжавын Чогсомынх. Түүний 90 насны ойд зориулсан хүндэтгэлийн үзэсгэлэнд Монголын ард түмний аж амьдралын цаг үеэ илэрхийлсэн уран зураг, схезийг багтаасан 100 гаруй сор бүтээлийг дэлгэжээ.

Монголын дүрслэх урлагийг хөгжүүлэхэд амьдралаа зориулж яваа энэ эрхэм дэлхийд данстай уран бүтээлч, Орос, Герман, Франц, Англи, Болгар, Польш зэрэг дэлхийн 20-иод улсад үзэсгэлэнгээ гаргажээ. Нэрт зураач 14 настайдаа 1944 онд “Аж үйлдвэрийн комбинат” гэдэг зураг зурж үзэсгэлэнд оролцож байснаас хойш одоо хүртэл бийрээ хатаалгүй бүтээлээ хийсээр байгаа юм.

Өвгөн зураач ярихдаа,

-Би зураг зурах гэж төрсөн хүн юм шиг байгаа юм. Хэдийгээр тухайн үеийн ЗХУ-д олон улсын гадаад харилцааны дээд сургууль төгсгөсөн ч мэргэжлээрээ бараг ажилласангүй зургаа л зурсаар өдий хүрлээ. Эргээд бодоход бүтээл маань хэдэн хянгаар  тоологдох болж. 40 гаруй жил багшилжээ. Бас уран зураг гэдэг юмыг 78 жил зурлаа. Хүн чин сэтгэлээсээ зүтгэж, авьяасаа шүтэж явбал амжилтад хүрдэг гэдгийг биеэрээ үлгэрлэж явна. Би хоногийн 20-иод цагийг уран бүтээлдээ зориулж ирсэн хүн дээ гэсэн юм.

Тэгвэл урлаг судлаачид түүний бүтээлд тодорхойлолт өгөхдөө “Б.Чогсомын зургуудаас өнгө гэрлийн зохицол гүн сэтгэгдэл төрүүлэм уран хэлэмж тодрон харагддагаараа гайхалтай” гэсэн байдаг ажээ. Уншигч та Монголын Уран зургийн галлерейг зорьвол Б.Чогсомын ертөнцөд саатан “Баярын чимэглэл”, “Тайхар чулуу”, Хоргын дуулал”, “Бөх” зэрэг олон хосгүй бүтээлийг сонирхоорой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.16 БААСАН № 200 (6425)

 

Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

2 цаг 35 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

5 цаг 23 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

5 цаг 28 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

5 цаг 33 мин
Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"

Иргэн Б “Би их сургуульд элсэхдээ мэргэжлийн боловсон хүчин болох хүсэлтэй байлаа.

5 цаг 33 мин
Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар

5 цаг 38 мин
С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

Монголын улстөрчид маш ноцтой сэдвээр сүүлийн 20 гаруй хон

5 цаг 43 мин
Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодроход “мухар” нэг сар үлд

5 цаг 48 мин
Э.Төмөрбаатар: Зүүн бүс нутаг Ази-Европыг холбох эдийн засгийн коридор болно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Зам тээвэр, дэд бүтцийн

5 цаг 53 мин
Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

20 цаг 33 мин