Леонардо Да Винчигийн Мона Лизад нуусан нэг нууцыг илрүүлжээ

2020-10-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Х.ОЮУНБОЛД

Сэргэн мандалтын үеийн Италийн нэрт  зураач Леонардо Да Винчигийн “Мона Лиза” зурагнаас нэг нууцыг саяхан илрүүлсэн байна. Зурагны сантиметр бүрийг судалсан эрдэмтэн Паскаль Котте эмэгтэйн зурагны дороос далд суурь давхарга байгааг илрүүлжээ. Энэ гайхмаар шинэ мэдээ нь Италийн зураачийн уран бүтээлийн талаар итгэл үнэмшлийг нэгмөсөн үгүй хийж болох аж.  Эрдэмтэн энэ нууцыг уран зурагны дижитал зураг болгох гэж оролдож үзэж байгаад олж мэдсэн байна.  Тиймээс тэрээр энэ уран зургийн илүү нарийвчлан харах боломж олгосон 1650 гаруй зураг болон нэрт зураач энэ зурагаа хэрхэн будсаныг судлахад 10 жил зарцуулсан гэж  Их Британийн “Экспресс” сонинд бичжээ. Паскаль Котте 13 метрийн урттай долгионд туссан гэрлийг илрүүлэх, материалтай харилцан үйлчилсэн гэрлийг илрүүлдэг олон спектрийн камераар авсан гэрэл зурагнуудад давхаргыг томруулж харах аргыг судалгааныхаа ажилд ашигласан байна. Эрдэмтэн, нэрт зураач Леонардо Да Винчи “Мона Лиза”-г зурахдаа  ноороглож зурсан зурагаа зотон даавуун дээр буулгах боломжтой нүүрсний нунтгийг ашигладаг поунс гэж нэрлэдэг  урлагийн техникийг ашигласныг илрүүлжээ. Мона Лиза зурагны дороос үс, эмэгтэйн гарны зураасны дагуу энэ аргыг хэрэглэсний бусад шинж тэмдгийг олсон байна.  Мөн энэ аргыг хэрэглэснийг нотолсон бусад ул мөрийг духны дагуу олж болох аж. Духны хэсэгт нүүрсээр зурах аргыг ашигласныг нь Леонардо Да Винчи эмэгтэйн толгойн болон  гарны байрлалыг сольсноор мэдэж нотолсон байна. Тэрээр энэ уран бүтээлээсээ гадна бусад уран зурагаа зурахдаа адилхан арга ашиглажээ. Гэхдээ энэ нь Паскаль Коттегийн уран зурагнаас олж илрүүлсэн цорын ганц шинэ  зүйл биш гэнэ.   Мона Лизагийн толгойны яг баруун талд  сэрээний дээд хэсгийг санагдуулсан зүйлийг илрүүлсэн байна.  Их Британийн сонинд энэ жижиг деталь нь уран зурагтай олон асуулт байж болох талаар санал дэвшүүлэхэд хүргэж байна гэж бичжээ.  Мона Лизагийн толгойны баруун талд тэнгэрт байгаа сэрээ нь хүний  хөрөг зурагт хамааралтай байж болохгүй. Учир нь Флоренц хотод сэрээ зурах нь тэр үед моод биш байсан гэж сонинд өгсөн ярилцлагадаа эрдэмтэн онцолжээ. Паскаль Котте энэ төрлийн сэрээг зөвхөн Гэгээн Марьяг зурах эсвэл сайн сайхан, шударга ёсыг зүйрлэж  бурхан шиг бодит бус эмэгтэйг зурахад ихэвчлэн ашигладаг байсан гэв. Гэхдээ энэ сэрээг зурсан нь шалтгаан нь нууц хэвээрээ үлдсэн ч сэргэн мандалтын үеийн нэрт зураачийн зурсан төслийн хэсэг байж болох аж.

эх сурвалж: www.polit.mn

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

23 цаг 18 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

Өчигдөр 14 цаг 14 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

Өчигдөр 13 цаг 59 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Өчигдөр 13 цаг 52 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Өчигдөр 13 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин