Зүү ороох оёдлоор дэлхийн хамгийн том бүтээлийг урлана

2020-05-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ОЮУНЗУЛ

 

Бид энэ удаагийн урлан буландаа даалин урлаач М.Номинг оролцууллаа. 

 

М.Номин анх найман настай байхдаа ээжээсээ даалин оёхыг сурчээ. Түүний ээжийг С.Оюундарь гэдэг бөгөөд Улсын уран хатгамалч хүн юм. Багасаа  ээжийгээ харж уран хатгамал гэдэг зүйлийн гайхамшгийг  мэдэрч өссөн болохоор тэрээр Ядамсүрэнгийн нэрэмжит дүрслэх урлагийн “Анима” дунд сургуульд суралцсан байна.  2014 оноос эхлэн зүү ороох даалин урлахыг ажил мэргэжлээ болгон ажиллаж байна гэлээ. С.Номин хэлэхдээ “Би багадаа их  залхуу хүүхэд байсан. Манай дүү бид хоёрт ээж даалин оёхыг заах гэж их оролддог байлаа. Манай дүү надаас хоёр насаар дүү байж даалин оёхыг сурах гэж их хичээдэг бас их хурдан сурсан. Би сурахгүй сонирхохгүй байсан. Гэтэл ээж маань нэг арга олсон. Тэр нь зүү ороох оёдлоор нэг сантиметр оёвол 50 төгрөг өгнө гэсэн. Мэдээж 10 жилийн хүүхэд их мөнгөтэй сургуульдаа явах гээд их л хурдан сурсандаа. Одоо бодоход ээж маань үнэхээр мундаг хүн үр хүүхдэдээ нэг зүйлийг ч гэсэн сургах гэж тэгж их хичээсэнд их баярлаж явдаг” гэж ярьсан юм. Тэрээр анхны бүтээлээ оюутан байхдаа хийж байжээ. Даалин оёход их олон зүйлийг анхаарах  хэрэгтэй, хамгийн сайн анхаарах зүйл бол өнгө болон хээ гэж хэлсэн юм. Түүний оёсон даалин бусад даалин урлагчдаас өнгө болон хээгээрээ ялгаатай аж. Мөн даалин захиалсан захиалагч бүртээ цор ганц даалин оёж өгөхийг хичээдэг бөгөөд энэ ажилд нь түүний нөхөр тусалдаг гэсэн.

М.Номингийн нөхөр зураач учраас даалин бүр дээр нь цор ганц гэж хэлж болохоор хээ зурж өгдгөөрөө онцлог юм. Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань даалин оёж сурахаар түүнд хандах элбэг болжээ. М.Номин даалин оёх сургалт цахимаар явуулдаг. Мөн даалингийн бэлдэц хийдэг юм. Тэрээр жижиг гарын даалинг нэг сарын дотор оёдог бол их гарын даалинг гурван сарын хугацаанд оёдог юм байна. М.Номин зүү ороох оёдлоороо дэлхийд хамгийн томд тооцогдох бүтээл гаргахаар төлөвлөж байгаа аж. Мөн  үндэсний өв соёлын нэгээхэн хэсэг болсон энэхүү зүү ороох оёдлоороо олон шавьтай болохыг хүсдэг гэсэн юм.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.14  ПҮРЭВ № 95 (6320)

 

Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

1 цаг 12 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

4 цаг 0 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

4 цаг 5 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

4 цаг 10 мин
Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"

Иргэн Б “Би их сургуульд элсэхдээ мэргэжлийн боловсон хүчин болох хүсэлтэй байлаа.

4 цаг 10 мин
Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар

4 цаг 15 мин
С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

Монголын улстөрчид маш ноцтой сэдвээр сүүлийн 20 гаруй хон

4 цаг 20 мин
Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодроход “мухар” нэг сар үлд

4 цаг 25 мин
Э.Төмөрбаатар: Зүүн бүс нутаг Ази-Европыг холбох эдийн засгийн коридор болно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Зам тээвэр, дэд бүтцийн

4 цаг 30 мин
Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

19 цаг 10 мин