Иргэдийн шаардлагыг биелүүлэхээ Засгийн газар амлалаа

2022-04-11
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Нийгэмд үүсээд байгаа үнийн хөөрөгдөл, тэгш бус хүртээмж, эрх баригчдын бодлого, шийдвэрийг эсэргүүцсэн "Монголдоо сайхан амьдаръя" тайван жагсаал төв талбайд энэ сарын 7,8,9-нд гурван өдөр үргэлжиллээ. Энэ жагсаалын эргэн тойронд ямар үйл явдал өрнөсөн талаар багцлан хүргэж байна.

 

Дөрөвдүгээр сарын 07-ны 18:00 цаг. Х.Нямбаатар сайд жагсагчдын шаардлагыг хүлээн авлаа

 Жагсаал  эхэлсэн эхний өдөр буюу пүрэв гарагт Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар иргэдийн тавьж буй шаардлагыг хүлээн авлаа.

Энэ үеэр тэрбээр “Ардчилсан тогтолцоотой улсад иргэд нь нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлд үг хэлэх, үзэл бодол, бухимдлаа илэрхийлэх нь нээлттэй байх ёстой. Тэр утгаараа өнөөдөр залуус эрхээ эдэлж байгаад бид хүндэтгэлтэй хандаж байна. Миний бие 18:00 цагийн үед жагсаж буй залуусын шаардлагыг хүлээж авсан. Шаардлагад тусгасан долоон асуудлыг Ерөнхий сайдад танилцуулж, маргааш хариу өгнө. Иргэдийн бухимдаж байгааг ойлгож байна. Бид илүү их чармайж ажиллах ёстой гэдэг дээр санал нэг байна. Цэцэрлэгийн хүртээмжээс эхлээд бусад тавьсан шаардлагын дагуу холбогдох сайд нарыг ажлын хэсэгт орж ажиллахыг Ерөнхий сайд чиглэл болгосон" гэсэн юм.

 

Дөрөвдүгээр сарын 08-ны 04:00 цаг. Жагсаалыг хүчээр албадан тараав.

 

Пүрэв гарагт эхэлсэн жагсаалын дэг алдагдсан учир цагдаагийн байгууллагаас албадан тарааж, жагсаалыг үймүүлсэн иргэдийг баривчилжээ. Мөн энэ үеэр цагдаагийн долоон алба хаагч гэмтэж, эмнэлгийн тусламж авсан байна.

Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал мэдээлэл өгөв. Тэрбээр "Дөрөвдүгээр сарын 07-ны 19:00 цагийн үед жагсаалын бүтэц  өөрчлөгдсөн. Үзэл бодлын хувьд өөр төрлийн залуучууд орж ирж нийтийг турхирсан үйлдэл, үг хэллэг удаа дараа гаргаж эхэлсэн. Сүүлдээ цагдаагийн байгууллагын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, үйл ажиллагаанд саад учруулах, төрийн тусгай объект руу халдсан. Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчдын тархийг хагалсан. Ингээд урьдчилан сэргийлэх зорилгоор шөнийн 03:40 минутад албадлагын арга хэмжээ авч, жагсаалыг тараасан. Жагсагчдыг тарахыг шаардахад эсэргүүцсэн 20 орчим иргэнийг түр саатуулан шалгаж байна. Эсэргүүцэл илэрхийлсэн 18 иргэнээс согтолтын зэрэг тогтоогдсон тул эрүүлжүүлсэн" гэж мэдээлэв.            

 

Дөрөвдүгээр сарын 08-ны 15:00 цаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай уулзлаа.

Төв талбайд пүрэв гарагаас эхлэн жагссан иргэдтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  баасан гарагийн үдээс хойш уулзав. Энэ үеэрээ тэрбээр “Монгол Улсад төдийгүй дэлхийд бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Тиймээс Засгийн газраас үнийг тогтоон барих хуулийн төслийг оруулсан. УИХ энэ долоо хоногт багтаж батална гэж итгэж байна.  Бид зах зээлийн нийгмийг сонгож авсан. Тиймээс төр бүх үнийг шууд тогтоодог байсан 1992 оноос өмнөх үе рүү эргээд орж болохгүй.Гэхдээ Засгийн газраас мах, будаа, гурил, шатахууны үнийг өсгөхгүй, эм, эмнэлгийн хэрэгслийг таслахгүй байхын төлөө,  чадах бүхнээ хийхээ амлаж байна. Гэхдээ энэ бүхэн амар биш. Засгийн газар ид шидтэн биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Би цаашид авлигын эсрэг хамт байна гэдгээ хэлье. Ордонд хүч мөхөствөл би яг ингэж талбай дээр гарч ирээд бодитой асуудлыг ярих болно " гэсэн юм.

 

Дөрөвдүгээр сарын 08-ны 18:00 цаг. Засгийн газар ээлжит бусаар хуралдав

 

Жагсагчдын тавьсан 15 шаардлагын дагуу Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, гаргасан шийдвэрээ баасан гарагийн 18:00 цагт танилцууллаа. Нэгдүгээрт, үнийн өсөлт  хомсдолоос урьдчилан сэргийлэх хуулийг УИХ-аар дөрөвдүгээр сарын 15-ны дотор амжуулж хэлэлцүүлэн эцэслэн батлуулахаар болжээ. Хуулийн төслийг УИХ-д Засгийн газраас яаралтай байдлаар өргөн барилаа. Хоёрдугаарт, авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх, авлигын хэргийн ялын бодлогыг чангатгасан хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барихаар тогтов. Гуравдугаарт, .Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шударгаар шалгаж, буруутай этгээдүүдийг илрүүлэх, хэргийг эцэслэн шийдвэрлэх талаар  Засгийн газраас шалтгаалах бүх арга хэмжээг авч ажиллахаа амлав. Дөрөвдүгээрт, жижиг, дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээлийн хүртээмж, сонгон шалгаруулалтыг ил тод болгохоо мэдэгдэв. Тавдугаарт, Нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ, олон улсын төлбөр тооцоо, сонгуулийн хар машин, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй холбоотой асуудлыг Засгийн газар дангаар шийдвэрлэх боломжгүй тул ирэх долоо хоногт Улсын Их Хурлын удирдлага, холбогдох Байнгын хороонд Засгийн газраас хүргүүлж хариу өгөхөөр боллоо.

 

Дөрөвдүгээр сарын 09.Шаардлагыг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгууллаа

 

Засгийн газар жагсагчдын тавьсан 15 зүйл бүхий шаардлагыг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулахаар бямба гарагт шийдвэрлэлээ. Ажлын хэсгийг Ерөнхий сайд ахалж,  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шадар сайд С.Амарсайхан нар ажиллана. Мөн жагсаалд оролцсон иргэдийн төлөөлөл багтжээ.Энэ Ажлын хэсэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтворжуулах, авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх, авлигын хэргийн ялын бодлогыг чангатгах болон Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шударгаар шалгаж, буруутай этгээдүүдийг илрүүлэх, хэргийг эцэслэн шийдвэрлэх, хэмнэлтийн горимд шилжих зэрэг Засгийн газрын дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллана.

 

ХЭҮК мэдэгдэл гаргав

 

Цагдаагийн алба хаагчид жагсаалыг хүч хэрэглэн тарааж,  20 орчим иргэнийг түр саатуулсантай холбогдуулан Хүний Эрхийн Үндэсний Комиссоос байр сууриа илэрхийлсэн юм. Тодруулбал тус комиссосс "2022 оны дөрөвдүгээр сарын 7, 8-нд болсон цуглаан, холбогдох баривчилгаа, хүний эрхийн асуудалд комисс үйл явцын өрнөлөөс эхлэн хяналт тавьж, ажиглалт хийж байна. Зохих арга хэмжээг авах болно" гэж мэдэгдэлд дурьджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 72 (6804)

 

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

8 цаг 0 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

8 цаг 8 мин
Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

8 цаг 13 мин
Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

8 цаг 16 мин
Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

8 цаг 25 мин
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

13 цаг 34 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

14 цаг 21 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

16 цаг 30 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

17 цаг 0 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

17 цаг 5 мин