Э.Шижир: “Кью Эс Си” компани Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын дагуу ашигласан

2022-04-11
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.ОД

 

Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн Ү.Амарбат  “Кью Эс Си” компанитай холбоотой асуудлаар Үндэсний мэдээллийн төвд лхагва гарагт мэдээлэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор “Кью Эс Си” компанийн Гүйцэтгэх захирал Э.Шижир хариу тайлбар мэдээллийг баасан гарагт /2022.04.08/өглөө. Түүний өгсөн мэдээллийг бүрэн эхээр нь  хүргэж байна.

 

Дарханы төмөрлөгийн үйлдвэр төрийн өмч хэвээр байгаа

 

-“Кью Эс Си”  компани 2010 оноос Монголд “Уул уурхай, металлургийн цогцолбор төсөл”-ийг хэрэгжүүлэгч буюу аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт, менежментийн үйл ажиллагаа явуулж, олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Манай компани Дарханы төмөрлөгийн үйлдвэр төрийн өмчит компанид дээр түшиглэн  гангийн үйлдвэрлэлийг бий болгох зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ буюу концессийн гэрээг байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ гэрээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр төрийн өмч хэвээр байна” гэж заасан. “Уул уурхай металлургийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх концессийн гэрээ”-г 2014 онд Засгийн газрыг төлөөлөх эрх бүхий Эдийн засгийн хөгжлийн яамтай байгуулсан. Концессийн гэрээг байгуулахаас өмнө буюу 2012 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 81.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Улмаар концессийн гэрээг байгуулахаас өмнөх  таван жилийн хугацаанд буюу 2009-2013 онд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компанийн улсын төсөвт хамгийн өндөр ногдол ашиг төлсөн нэг жилийн ногдол ашгийн дүнг гэрээний хугацаатай үржүүлсэн дүн буюу 63.8 тэрбум төгрөгийн төлбөртэйгөөр байгуулан, урьдчилж 31.9 тэрбум төгрөгийг бүрэн төлсөн. Уул уурхай, металлургийн цогцолбор, гангийн үйлдвэр байгуулах нь төрийн бодлого, ард түмний хүсэл зорилго юм. Энэ үйл хэргийг хэрэгжүүлэхийн төлөө хөрөнгө оруулалт хийх, төслийн эрсдэлийг үүрэх эрхийг концессийн гэрээгээр манай компани хүлээсэн. Төрөөс төслийн эрсдэлийг үүрэхгүйгээр хувийн эзэмшлийн компанидаа хариуцуулаад хийлгэж байгаа. Концессийн гэрээний хугацаа дуусах 30 жилийн дараа төрд энэ төслийг үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх нь гэрээний ач холбогдол юм.

 

2018 оныг хүртэл 88 тэрбумын зээлийг эргэн төлсөн

 

-“Уул уурхай, металлургийн цогцолбор төсөл”-ийг санхүүжүүлсэн Хөгжлийн банкны зээлтэй холбоотой худал мэдээлэл их түглээ. “Уул уурхай, металлургийн цогцолбор төсөл”-ийн уул уурхайн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, шинэчлэх ажлын хүрээнд концессийн гэрээнд заасан төслийн нэг нь болох “Төмөртэйн ордоос Хандгайт өртөө” чиглэлийн 33.4 км урттай төмөр замыг барих зорилгоор Хөгжлийн банкнаас тухайн үеийн ханшаар 133 тэрбум төгрөгтэй тэнцэх 71.3 сая ам.долларын валютын зээлийг авсан. Энэ нь хэрэгжүүлж буй төслийн 14 хувьтай тэнцэнэ. Зээлийг Төмөртэйн стратегийн орд руу чиглэсэн төмөр зам, тээвэр, ложистикийн иж бүрэн цогцолбор барих төсөлд зарцуулсан. Энэ төслийг олон байгууллага ирж шалгасны дүнд 2015 онд Улсын комисс хүлээж авсан. Манай компанийг зээлээ огт төлөөгүй гэж ярьсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш 2018 оныг хүртэлх хугацаанд 88 тэрбумыг эргэн төлсөн. Гэтэл өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхээс төлүүлэхээр тогтоосон эцсийн үлдэгдэл 191.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Үүнээс 80 тэрбум төгрөгийг ханшийн алдагдал эзэлж байна. -“Кью Эс Си”  компаниас Хөгжлийн банкны зээлийг хэрхэн төлөх саналаа энэ оны хоёрдугаар сарын 25-нд эрх бүхий байгууллагад хүргүүлсэн. Хариу хүлээж байна.

 

Засгийн газарт шилжүүлээд зээл хэнд хамааралтайг тодорхойгүй болгосон

 

-Энэ төсөл 2018 оныг хүртэл хэвийн төлөлттэй явж байсан. Гэтэл 2018 оны нэгдүгээр сарын 04-нд Засгийн газар тогтоол гаргаад Хөгжлийн банкны зээлийг 2017 оноор тасалбар болгоод Засгийн газарт шилжүүлээд энэ зээл хэнд хамааралтай зээл гэдгийг тодорхойгүй болгосон. Тогтоол гарсны дараа 2018 онд бид “Зээлээ хэвийн үргэлжүүлэн төлөөд явмаар байна. Засгийн газарт шилжүүлсэн тогтоолоо хүчингүй болгож өгнө үү” гэж Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Гэвч бид шүүхэд ялагдсан учир энэ зээл Засгийн газарт хамааралтай хэвээр байгаа. Гэвч 2020 онд улсын прокуророос манай компанийг шүүхэд өгөхөд бид төлөөд явъя гэсэн эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэтэл Хөгжлийн банк нэхэмжлэгчээр явахгүй мөртлөө хэлэлцээрийг зогсоож байсан. Улсын дээд шүүхээс энэ зээлээ манай компанийг төл гэсэн шийдвэрийг гаргасан. Гэхдээ Засгийн газарт шилжсэн тогтоол нь хэвээрээ байгаа. “Кью Эс Си”  компани тогтоолыг хүчингүй болгоод Хөгжлийн банкны зээлээ төлөөд явах боломжтойг ч мэдэгдсэн. Үүнд Хөгжлийн банк ямар нэгэн шийдэл гаргахгүй таван жил боллоо.

-Концессийн гэрээн дээр зургаан заалт байдаг. Хандгайт, Төмөртэй төмөр замын тээвэр ложистикийн иж бүрэн төсөл 2014 оноос амжилттай хэрэгжээд 2015 оны арванхоёрдугаар сард Улсын комисст хүлээлгэн өгсөн. Олон удаагийн шалгалтаар төрийн өмчит төмөр замын компани нь суурь бүтэцгүй байгаа тул суурь бүтэцтэй болгох хэрэгтэй гэсэн. Тиймээс барих, ашиглах, шилжүүлэх зорилготой төслийг Засгийн газраас шилжүүлэх болгож өөрчилсөн. Төслийн хэрэгжилт амжилттай явж байсан боловч 2017 оноос олон шалгалт тасралтгүй үргэлжилсэн. Хөгжлийн банк ирж шалгасан. Бид 2018 оноос “Монгол ган цогцолбор-1” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  Энэ нь эх орны төмрийн хүдрийг нэмүү өртөг шингээсэн эцсийн ган бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэн, дотоодын барилгын салбарын өсөн нэмэгдэж буй хэрэгцээний 50 хүртэлх хувийг дангаараа хангах хүчин чадалтай гангийн цогцолбор үйлдвэрийн төсөл юм. “Шинэ сэргэлтийн бодлого”-д энэ  төсөл багтсан.

 

Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн Ү.Амарбатыг шүүхэд өгнө

 

-Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн Ү.Амарбат олон худал мэдэгдэл хийлээ. Нэгдүгээрт, Дарханы төмөрлөгийн үйлдвэр хөрөнгө оруулалт хийсэн гэсэн хоосон бичилт хийсэн гэж тэр мэдэгдсэн. Манай компани тус үйлдвэрт 60 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.

Хоёрдугаарт, концессийн гэрээнд улсад нэг ч төгрөг төлөөгүй, үнэгүй олж авсан гэж ярьсан. Гэтэл манай компани 63.8 тэрбум төгрөгийг концессийн гэрээнд төлж байгаа. Гуравдугаарт, найман жилийн хугацаанд Дарханы төмөрлөгийн үйлдвэр өөрчлөгдөөгүй, хэвээр байгаа гэсэн. Манай компани 20 гаруй төслийг хэрэгжүүлсэн. Үр дүнд нь борлуулалтын орлого болоод улсад төлөх татвар 10 дахин нэмэгдсэн.

Дөрөвдүгээрт, концессийн төрөл өөрчилж болдоггүй, хуулиар хориотой гэж хэлсэн. Гэвч хуулийн дагуу хоёр талын өөрчлөлт орсон. Тавдугаарт, Хөгжлийн банк нэг төмөр замыг хоёр удаа санхүүжүүлсэн тохиолдол байхгүй. Ингэх боломжгүй.

Зургадугаарт, Дарханы төмөрлөгийн үйлдвэр 3357 биш 1457 ажилтантай. Мөн манай ажилчдын дундаж цалин 782 мянган төгрөг биш 1.7 сая төгрөг байдаг. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлснээр 150 гаруй нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаад байна. “Монгол ган цогцолбор-I” төсөл амжилттай хэрэгжсэнээр шинээр 1915 ажлын байр бий болох тооцоо гарч, боловсролын байгууллагуудтай боловсон хүчний асуудлаар хамтран ажиллах хүсэлтийг тавин ажиллаж байна.

Долдугаарт, “Кью Эс Си” компанийг хувийн хэвшил биш гэсэн. Манай компанид төрийн оролцоо байхгүй. Наймдугаарт, Монголбанкнаас 600 тэрбумын зээл авсан гэж мэдэгдсэн. Монголбанк зээл олгодоггүй. Манай гаргасан өрийн бичгийг эзэмшиж байсан тохиолдол бий. Үүнийг хуулийн байгууллага олон удаа шалгасан. Асуудлыг шийдвэрлээд дууссан.Есдүгээрт, 40 тэрбумаар төмөр зам барьсан гэж гүтгэсэн. Ийм том төмөр зам, бүтээн  байгуулалтыг 40 тэрбумаар хийх боломжгүй.

Тиймээс энэ олон гүтгэлэг, буруу ташаа мэдээлэл өгсөн Ү.Амарбатыг шүүхэд өгч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. Хөгжлийн банк үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа компанийг шалгаж, орлогыг нь зогсоож, дансийг нь хаадаг ямар байгууллага юм бэ. Компанийн хэвийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр шалгаж болдоггүй юм уу. Гадаад валют олдохгүй байхад манай компанийн экспортын орлогыг хаасан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд компанийн дансыг хаагаад борлуулалтыг нь зогсоосон. Бид саадгүйгээр шалгуулж байхад харилцагч байгууллагын төлбөр тооцоог саатуулах, гадаад валют орох урсгалыг хааж шалгах хэрэг байсан уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 72 (6804)

 

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

5 цаг 48 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

13 цаг 17 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

14 цаг 8 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

14 цаг 15 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

14 цаг 28 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

14 цаг 50 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

19 цаг 14 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

19 цаг 19 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

19 цаг 29 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

19 цаг 34 мин