Г.Занданшатар:Хэмнэлтийг төрөөс эхлүүлэхийн тулд төсөвт тодотгол хийнэ

2022-04-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Цар тахлын сөрөг нөлөө хоёр жил үргэлжилж байна. Энэ нөлөөлөл алсарч амжаагүй байхад олон улсын хурцадмал байдлаас үүдсэн үнийн шок, шатахуун, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг сөрөг нөлөө эдийн засагт дарамт учруулж байгаа. Үүнээс үүдэлтэй нийгмийн жагсаал цуглаан, бухимдлыг маш сайн ойлгож, хүндэтгэлтэй хандаж байгаа. УИХ-ын даргын захирамжаар үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан авах шаардлагатай арга хэмжээний төсөл шийдэл боловсруулах ажлын хэсгийн байгуулж байгаа. Ажлын хэсэг Засгийн газраас өргөн мэдүүлсэн гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар болон бодлогын шийдлийг ярилцана. Ажлын хэсгийн түвшинд зөвлөлдөөд төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлагатай, хэмнэлтийг дээрээсээ эхэлье гэж үзсэн. Энэ хүрээнд нэг тэрбум төгрөгийн үр ашиггүй тендерийг зогсоогоод байна. Ирэх зургаан сар амаргүй байх төлөвтэй байгаа. Төсвийн бүсийг чангалж, 660 тэрбум төгрөгөөр хэмнэсэн боловч өөр илүү бодлогын шийдэл гаргах шаардлагатай байна” гэлээ.

  Энэ ажлын хэсэгт УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ч.Ундрам нарын гишүүд багтжээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

7 цаг 44 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

15 цаг 13 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

16 цаг 5 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

16 цаг 11 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

16 цаг 25 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

16 цаг 47 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

21 цаг 10 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

21 цаг 15 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

21 цаг 25 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

21 цаг 30 мин