Элон Маскийн хөрөнгө Колумби, Финландын ДНБ-ээс давжээ

2022-04-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Форбес сэтгүүл дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтаа шинэчлэн гаргажээ. Энэ жагсаалтыг Цахилгаан автомашин үйлдвэрлэгч "Tesla", сансрын хөлөг бүтээгч "Space X"  компаниудын гүйцэтгэх захирал Элон Маск 300  тэрбум ам.доллараар тэргүүлсэн байна.

Түүний дараа дэд байранд жагссан Space X-ийн өрсөлдөгч "Blue Origin" болон "Amazon" компанийг үүсгэн байгуулагч Жэф Безосын хөрөнгийн хэмжээ Маскийнхаас 100 гаруй тэрбум ам.доллар бага байгаа юм.

Элон Маск нь домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффетаас хоёр дахин их хөрөнгөтэй болжээ. 1941 онд 11 настайгаасаа эхлэн бизнесүүдэд хөрөнгө оруулж эхэлсэн  “Омахагийн зөнч” хочтой "Berkshire Hathaway" компанийн гүйцэтгэх захирал, 91 настай Баффетын хөрөнгийн хэмжээ одоо 125  тэрбум ам доллар орчим байна.

Маскийн хөрөнгийн хэмжээ Майкрософтын Билл Гэйтс, Стив Балмер нарын болон Google-ийн Ларри Пэйж, Сергей Брин нарын нийлбэр хөрөнгөөс ч хол илүү болжээ.

Хэрэв Маск спортын хорхойтон байсан бол Америкийн Үндэсний хөл бөмбөгийн Лигийн 32 клубийг худалдаж авсан ч цаана нь 190 тэрбум ам доллартай үлдэхээр байна. Мөн түүний хөрөнгийн хэмжээ өөрийнх нь төрсөн нутаг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс ердөө 35  тэрбум ам доллараа бага байгаа юм. Тухайлбал, Өмнөд Африкийн ДНБ-ий хэмжээ 335 тэрбум ам.доллар байна.  Дэлхийн банкны судалгаагаар түүний хөрөнгө Колумби, Финланд, Пакистан, Чили, Португал улсуудын ДНБ-ээс давжээ.

Эх сурвалж:CNN

Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо

Парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн батлав.  Монгол Улсын Ү

4 мин
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

14 цаг 55 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

15 цаг 56 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

15 цаг 57 мин
П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал бичжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

16 цаг 1 мин
Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

16 цаг 33 мин
Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

17 цаг 37 мин
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

20 цаг 46 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

23 цаг 34 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

23 цаг 39 мин