Дэлхийн банк:Азийн орнууд эдийн засгийн гурван том сорилттой туллаа

2022-04-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Азийн орнууд энэ жил Украйнд үүссэн хурцадмал байдал, халдварын тархалтаас үүдэлтэй Хятадын эдийн засгийн өсөлтийн удааширал, АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүгийн өсөлт гэсэн эдийн засгийн гурван том сорилттой тулгарч болзошгүй хэмээн Дэлхийн банк мягмар гарагт мэдэгдэв.

Тодруулбал, Хөгжлийн банкнаас тооцоолсноор Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн (EAP) эдийн засгийн өсөлт 2022 онд 5.4 хувиас таван хувь болж буурахаар байна. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилж, ядуу иргэдийн тоо зургаан саяд хүрвэл эдийн засгийн өсөлт дөрвөн хувь болж буурах эрсдэлтэйг анхаарууллаа.

Тухайлбал, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон гэгддэг Хятад улсын эдийн засгийн өсөлт удааширч, өнгөрсөн жилийн найман хувийн өсөлтөөс огцом багасч, таван хувиар өснө гэсэн таамаглалыг гаргажээ. Энэ нь Хятадын Засгийн газраас дэвшүүлсэн 5.5 хувийн өсөлтөөс бага үзүүлэлт юм.

Энэ талаар Дэлхийн банкнаас гаргасан бүс нутгийн талаарх сүүлийн үеийн мэдээлэлд “Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн нөхцөл байдлыг цаг агаартай зүйрлэвэл COVID-19 хэмээх шуурганд  дахин өртөж, эдийн засгийн бууралт, ядуурлын өндөр түвшин гэсэн бараан үүлс эдийн засгийн тэнгэрийг бүрхжээ. АНУ-ын ханшийн өсөлт нь хөгжиж буй орнуудын гадагш гарах хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлж, тухайн улсын мөнгөн тэмдэгтний ханшинд дарамт учруулж, санхүүгээ тогтоон барихад хүргэж, эдийн засгийн өсөлтийг сааруулна” хэмээн мэдэгдсэнийг “CNN” дамжууллаа.

Үүнээс гадна халдварын тоог тэг болгохоор зорьж байсан Хятад улсад цар тахлын давлагаа дахин эхэлсэн, үл хөдлөх хөрөнгийн салбарт гарсан том бэрхшээлүүд  нь тус бүс нутгийн экспортыг бууруулж болзошгүй хэмээн үзэж байна.  Учир нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Хятадын зах зээл рүү чиглэсэн худалдаа улам нэмэгдэж байгаа юм.

Халдвар Ухань хотод тархаж эхэлснээс хойших хамгийн хүнд байдалтайгаа Хятад улс одоо тулгараад байгаа юм. Тухайлбал, санхүүгийн төв болсон, хамгийн том чингэлэг боомт байрладаг  Шанхай хотын эрх баригчид 25 сая хүнээ  өнгөрсөн долоо хоногт үе шаттайгаар хатуу хөл хорионд оруулжээ. Үүний улмаас дэлгүүр, зоогийн газар, үйлдвэрүүд хаалгаа барьж, боомтуудад хөлөг онгоцны түгжрэл үүссэн байна. Шанхай хотод мягмар гарагийн байдлаар өдөрт 20 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж байна.

Энэ бүхнээс гадна Украинд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор зарим бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт тасарч, тус бүс нутгийн зах зээлд ихээхэн хүндрэл учруулж болзошгүй хэмээн таамаглаж байна. Энэ талаар Дэлхийн банк “Хоёр улсын зөрчил болон хориг арга хэмжээүүд нь олон улсын зах зээлд хоол хүнс, шатахууны үнийг өсөхөд хүргэж хэрэглэгчдийг бухимдуулаад байна. Хэрэв үр тарианы үнэ энэ жил 10 хувиар өсвөл Филиппин улсын ядуусын тоо 1.1 саяд хүрнэ” гэж мэдэгдэв.

 Эх сурвалж:CNN

Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

1 цаг 17 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

4 цаг 5 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

4 цаг 10 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

4 цаг 15 мин
Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"

Иргэн Б “Би их сургуульд элсэхдээ мэргэжлийн боловсон хүчин болох хүсэлтэй байлаа.

4 цаг 15 мин
Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар

4 цаг 20 мин
С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

Монголын улстөрчид маш ноцтой сэдвээр сүүлийн 20 гаруй хон

4 цаг 25 мин
Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодроход “мухар” нэг сар үлд

4 цаг 30 мин
Э.Төмөрбаатар: Зүүн бүс нутаг Ази-Европыг холбох эдийн засгийн коридор болно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Зам тээвэр, дэд бүтцийн

4 цаг 35 мин
Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

19 цаг 15 мин