Иргэд “D-Parliament” платформоор дамжуулж хууль батлалцах эрхтэй боллоо

2022-04-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Улсын Их Хурал 2019-2024 онд Хууль боловсруулах, хэлэлцэх шатанд иргэдийн оролцоог хангах зорилгоор цахим парламент болох гол стратегийг боловсруулсан.  Иргэд, олон нийтийн саналыг хуулийн төсөлд тусгах, иргэдтэй хамтран хэлэлцүүлэг өрнүүлэх, хүсэлт гомдлыг нь хүлээн авах, сонгогчдод  парламент бүрэн нээлттэй байх гэсэн  үндсэн функцтэй “D-PARLIAMENT” апликэйшн,   D.PARLIAMENT.MN сайт  нээлтээ хийлээ.

Энэхүү цахим системд УИХ-д өргөн баригдсан хуулийн төслүүд байршина.

Иргэд “D-PARLIAMENT” апликэйшн эсвэл аль ч төрлийн компьютероос D.PARLIAMENT.MN сайтад нэвтэрч хуулийн төслүүдэд саналаа өгөхөөс гадна,  нийгэмд тулгамдаж буй халуун сэдвээр тус платформ дээр цахим хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой болж байна. Мөн иргэн таны гаргасан санал олны дэмжлэгийг авч тоон хэмжээст хүрснээр тухайн асуудлыг УИХ заавал хэлэлцэн шийдвэрлэх үүрэг хүлээж байгаа юм. 

Иргэн таны саналыг онлайнаар хүлээн авах учраас интернет холбогдсон бүхий л газруудаас нээлттэйгээр оролцож  болох юм. Ийнхүү сонгогчид өөрсдийгөө шууд төлөөлөн саналаа өгөх эрх нь нээгдсэнээр сонгодог утгаараа иргэдийн оролцоотой ардчилсан парламентын тогтолцоо “D-parliament” платформоор дамжуулан хэрэгжиж эхэлж байна гэж үзэж буй аж.

Иргэд өөрсдийн сонгосон төлөөлөлдөө шаардлага тавихын зэрэгцээ,  төрийн эрх барьж хууль тогтоох үйлсэд оролцох боломжийг энэ апликэйшнээр дамжуулан олгож байгаа юм.

Парламентын үйл ажиллагаа шилэн болж, иргэдтэйгээ чатботоор харилцан холбогдож, хууль тогтоох үйл явц иргэдийн гарт, ийнхүү гар утсан дээр нь очиж байгаа нь энэ юм.

D.PARLIAMENT.MN, “D-PARLIAMENT” апликэйшн нь хууль тогтоох үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоог цахим хэлбэр төдийхнөөр хангагддаг байдлыг засаж, онлайн системээр дамжуулан ард түмэн засаглах эрхээ эдлэх боломж ийнхүү нээгдэж байна.

Цахим парламент болох зорилтын хүрээнд өнгөрсөн хугацаанд УИХ Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хуулийн төслүүдийг батлаад байна.  

Эх сурвалж: www.polit.mn

 

 

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

6 цаг 32 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

6 цаг 55 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

6 цаг 56 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

6 цаг 57 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

8 цаг 8 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

8 цаг 42 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

9 цаг 4 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

9 цаг 25 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

9 цаг 42 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

9 цаг 58 мин