Секиваке Вакатакакаге эзэн хааны цом хүртлээ

2022-03-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Д.НАДМИД

Японы мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн буюу Харү башё өндөрлөв. Энэ башёгийн сонирхолтой нь юу байсан бэ гэвэл тэмцээн эхлэх үед энэ удаа их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ юмуу өмнөх башёгийн түрүү бөх, шинэхэн озеки Митакаүми хоёрын нэг л түрүүлнэ дээ гэсэн таамаг хэн бүхэнд л байлаа. Тэмцээний эхний хоёр өдрийн барилдааны дүнгээр ч тэдний барилдаан тун онцгой сайхан л байсан даа. Цол дагаж бяр гэдэг нь озеки болсон Митакаүмигаас бүр харагдаж байна гэж сүмогийн мэргэжилтнүүд магтах. Харин хуучин озеки Шёодай, Такикейшёо нар цолоо хамгаалах барилдаандаа чухам яадаг бол, мөн шинэ секиваке Вакатакакаге, Аби нар ч нэг хэсэгтээ үзнэ байх гэсэн яриа үзэгчдийн дунд тээгдэж байв. 
Гэтэл таамаг эвдэх тохиолдол тэмцээний тав дахь өдрөөс өвдөгний нь гэмтэл сэдэрсэн учир ёкозүна Тэрүнофүжи өнжихөөр болж дэвжээг орхив. Ингээд аваргагүй башё үргэлжилсэн дээ. Тэмцээний 10 дахь өдөр өнгөрөхөд их л сонин өнгө төрх ажиглагдав. Аваргын зайг орлох учиртай озеки нарт найдахааргүй боллоо. Нөгөө найдвар тавиад байсан шинэ озеки Митакаүми хоёр ч уначихав. Харин шинэхэн секиваке Вакатакакаге, дээд зиндааныхаа доод хэсэгт унаад байсан Такиясү нар нэг ч унаагүй босоо байлаа. Гэхдээ тэр хоёрыг эрчээрээ түрүүлчих нь гэж хэн ч санасангүй. Бүр төсөөлж ч чадамгүй л байлаа. Бас залуу сүмоч Котоновка нэг унаатайгаар тэр хоёрын араас нэхэж явсан. Тэгээд 12, 13 дахь өдөр тэмцээн улам сонирхолтой болж хэн түрүүлэхийг хэнбугай ч хэлж чадахааргүй байдал үүссэн. Озеки цолтой байсан бууриараа Такиясү үлдэх үү. Залуугаараа секиваке Вакатакакаге, Котоновка хоёрын нэг түрүүлэх нь үү гэсэн үгс давамгайлж байсаар. Гэтэл секиваке ч бас хоёр уналаа. Ингээд сүүлчийн өдөр хэн давсан нь түрүүлэх тийм тийм болзолтой тулсан. Тэгсэн чинь бас Такиясү секиваке Абигийн галзуу түлхэлтэд тэсч чадсангүй бол Вакатакакаге хашир озеки Шёодайд уначихдаг юм. Тэгээд хоёр унаатай тэд нэмэлт барилдаан хийх боллоо. Түрүүлж үзээгүй бөхчүүдийг дэмжигчид Япон даяар л нэг юм болох шиг харагдсан.  Харин монголын үзэгчид болохоор гайгүй бөх явсаных Такиясү шүү юм нэг түрүүлээсэй дээ гэж бодож байсан байх. Гэтэл тэр залуу сүмочийн хурдыг гүйцсэнгүй өвдөглөчихлөө. Ингээд залуу сүмоч Вакатакакаге түрүү бөхөөр тодорч эзэн хааны цом хүртлээ. Ингээд япончууд нэг харах бөхтэй болов шив. Энэ нь ер гайхаад байх юм огтоос биш. Дээд зиндаанд доод хэсэг буюу бүр 16-д бичигдсэн сүмоч хүртэл түрүүлчихээд зогсож байхыг бид харсан шүү дээ.
Ирээдүйтэй сайхан залуу түрүүллээ. Удамтай ч бөх юм. Өвөө нь сайн сүмоч байсан гэх. Тэгвэл одоо түүний удам ах дүү гурвуул сүмод хүч үзэж байгаа нь  бас сайхан л хэрэг. Ах дүү гуравын хамгийн бага нь энэ түрүүлдэг Вакатакакаге гэхээр бүр ч азтай л юм. Ингээд Монголын сүмочид хэрхэн барилдсан тухай хэлье. Их аваргаараа манлайлуулсан Монголын 22 сүмоч таван зиндаанд барилдсан мэдээ бий. Түүнээс дээд зиндаанд зургаа нь зодоглосон. Тэднээс Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээний сүүлчийн өдөр коёегоши хийж комүсүби цолоо хадгалж үлдлээ. Тэгвэл магеширагийн гурваас боссон Крибияма Б.Лхагвасүрэн 10, Ичиножёо А.Ичинноров есөн даваатай, Тамаваши Б.Мөнх-Оргил долоо, Чиёошома Г.Мөнхсайхан таван даваатай башёг өндөрлүүлэв. 
Бас нэг таатай мэдээ жүрёод Азүмарюү С.Тодбилэг, Миторюү Б.Төрболд, Дайшёохо Ч.Шижирбаатар нар бүгд 10 даваатай тун сайн барилджээ. Хамгийн доод зиндаанд манай залуу сүмоч Котокэйрюү Г.Билгүүн үзүүрлэсэн сураг байна лээ.

Эх сурвалж: www.polit.mn

ЭЦА: Их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй дөрвөн хүнийг яллагдагчаар татах хүсэлт өгсөн

ЭЦА: Их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй дөрвөн хүнийг яллагдагчаар татах хүсэлт өгсөн

5 цаг 39 мин
Б.Энхбаяр: Манай нам нэг хүний өмч биш, би нэр дэвшинэ

Б.Энхбаяр: Манай нам нэг хүний өмч биш, би нэр дэвшинэ

5 цаг 58 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

7 цаг 8 мин
Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лун 20 жилийн дараа албан тушаалаасаа огцорлоо

Ерөнхий сайд Ли Сиен Лун ирэх сарын 15-нд албан тушаалаасаа огцрохоор болсон юм.

9 цаг 40 мин
Ж.Нарантунгалаг: Дасгалжуулагч тамирчинтай адилхан хэмжээнд өөрийгөө бэлдэх хэрэгтэй

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн дугаарын зочноор Гавьяат тамирч

13 цаг 43 мин
Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүс

Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэе.  

15 цаг 38 мин
Сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах талаар сургалт, мэдээлэл хийв

​​​​​​​Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боло

15 цаг 48 мин
Г.Гэрэл: МҮОНРТ олон нийтэд шинэчлэлийн бодлогоо танилцуулах цаг болсон

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

16 цаг 13 мин
“Мэдээллийг ил тод хуваалцах нь хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлнэ”

Эдийн засагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Дэлхийн банк хөрөнгө

16 цаг 23 мин
“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна

Канадад өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Фейсбүүк платформд мэдээний линк

16 цаг 28 мин