Төгсөгчид мэргэжлийн дипломоо ажлын байрны урилгатай хамт гардлаа

2022-03-25
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Яаран алхах хүмүүс,  инээлдэн өнгөрөх хүүхдүүд, зөөлөн будрах цас,  хөнгөн сэвэлзэх салхи зэрэг нь нийслэл хотын нэг өдрийн амьдралыг тодотгоно. Энэ мөчид сургуулиа амжилттай төгсөж, амьдралын замд анхлан хөл тавьж буй оюутан залуусын баярыг сурвалжлахаар зорилоо.

“Барилга Политехник  коллеж”  шинээр төгсөгчдөө  ажлын байранд  зуучлах, “Амжилттай төгсөгч-Ажлын байр” өдөрлөгийг зохион  байгуулж байв.  Биднийг  дотогш  ороход  төгсөгчдийг  ажилд урьж буй байгууллагуудын төлөөлөгчид зааланд  материалуудаа байршуулж,  оюутнууд дипломоо гардан авч байлаа. Энэ жилийн хувьд тус сургуулийг зургаан мэргэжлээр  100 гаруй оюутан төгсч байна.  Өдрөөс өдөрт  хувьсан өөрчлөгдөж буй  хөгжлийн чиг хандлагатай уялдаж, барилга угсралт, цахилгааны техникч, оператор гэсэн  мэргэжил эрэлт ихтэй байгаа аж. Мөн нийгмийн түншлэлийн хүрээнд Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн, томоохон төсөл хэрэгжүүлэгч 150 гаруй байгууллагатай  хамтарч ажилладаг байна. Ажлын байрны өдөрлөгт “Номин холдинг”, “Улаанбаатар БҮК” ХК, “Ус Оюу” ХХК зэрэг 30 гаруй байгууллага оролцлоо. Энэ үеэр  тухайн  байгууллагуудын  үйл ажиллагаа, онцлогтой танилцан, ажлын ярилцлагад оролцож буй шинэхэн  төгсөгчдийн  сэтгэгдлийг хуваалцсан юм.

 

З.Аминжаргал: Салбартаа ажиллаж чадварлаг барилгын инженер болно

-Булган аймгаас ирж суралцан, барилга угсрагч мэргэжлээр төгслөө. Өмнө нь миний амьдрал зорилгогүй, урсгалаар өнгөрч байгаа мэт санагддаг байсан. Тийм болохоор нэг жилийн хугацаанд, барилга дээр ажиллаж үзсэн юм. Хүмүүс эмэгтэй хүнд барилгын салбар хэцүү гэж ярьдаг л даа. Тийм болохоор  өөрийгөө сорьсон ажил хийж үзье. Ажил хийхийн бэрхшээл, сайхан бүхнийг мэдэрч, ажиллаж чадахгүй бол өөр салбар руу орно гэж бодсон. Гэвч надад  барилгын салбарт ажиллахад хүнд байсан ч маш сонирхолтой санагдсан. Анх барилга дээр өрлөг хийж сурсан юм. Хэд хоног дагалдаж байгаад, сайн хийдэг болсон. Хамт ажилладаг хүмүүс намайг урамшуулж, магтахад илүү их хичээх  итгэл төрсөн дөө. Бас ажиллах хугацаандаа Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 240 хүүхдийн сургуулийн барилгын явцад оролцсон болохоор, тэр барилгыг харах мэдрэмж үнэхээр сайхан байдаг. 

Тийм болохоор өөрийнхөө зорилгыг тодорхойлж, энэ салбартаа тууштай ажиллаж, чадварлаг барилгын инженер болохыг хүссэн.Тэгээд энэ чиглэлээр мэргэжил эзэмшихээр болсон юм. Мөрөөдлийнхөө төлөө суралцаж, сургуулиа амжилттай төгслөө. Хүссэн мэргэжлээрээ төгсөөд, миний амьдралын том орон зай, цаг хугацааг эзлэх шинэ ажлын байр, хамт олонтой болох боломж дүүрэн байгаа нь үнэхээр сайхан санагдаж байна.

 

Э.Энх-Амгалан: Сантехник  бол барилгын салбарын гол хүчин зүйлийн нэг

-Сантехникч мэргэжлээр сургуулиа төгслөө. Гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөөд өөрийн хүсэлтээр сургуульдаа орсон. Сантехникч нь өсөн дэвжих боломжтой, барилгын салбарын гол хүчин зүйл учир энэ мэргэжлээр суралцахаар болсон юм. Ажлын байрны өдөрлөгт олон компани ирсэн байна. Аль компанийн нөхцөл надад илүү давуу талтай, ирээдүйтэй байна гэдгийг харж байгаад сонгоно. Манай сургууль  жил бүр дадлага хийлгэдэг.  Дадлагад гарах бүрт тоног төхөөрөмж,  багаж хэрэгсэл өөрчлөгдсөн байдаг. Тийм болохоор эхэндээ бага зэрэг бэрхшээл үүсдэг ч, яваандаа сурчихдаг гэсэн юм.

Энэ үеэр ангийн багш нар оюутнууддаа сургуулиа амжилттай төгссөнд баяр хүргэж, шинэ ажлын байраа сонгоход зөвлөгөө өгч байв.Тус сургуулийн багш Х.Энхийн-Уянга  ангийн хүүхдүүд нь сургуулиа амжилттай төгсөж, амьдралын замд хөл тавьж буйд баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Би сантехник инженер мэргэжилтэй, сургуульдаа 14 жил ажиллаж байна. Хэчнээн гоё барилга байлаа ч сантехникийн систем байхгүй бол оршин тогтноход хэцүү.Тийм болохоор сантехникчийг барилгын эрүүл ахуйч гэж боддог. Манай ангид  16 оюутан төгслөө. Оюутнууд маань Төв, Өвөрхангай, Баян-Өлгий аймаг, Улаанбаатараас суралцаж байна. Манай ангиас нэг хүүхэд инженерийн ангид дэвшин суралцахаар болсон.

Харин 13 оюутан нь дадлага хийсэн компанидаа үргэлжлүүлэн ажиллахаар боллоо. Би оюутнууддаа эзэмшсэн мэргэжлээ битгий үнэгүйдүүлээрэй. Сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваарай. Хүн аливаа зүйлийг мэдэхгүй,  чадахгүй байж болно. Гэхдээ аливаад зөв хандлагатай байгаарай гэж зөвлөдөг” гэлээ. 

 “Барилгын Политехник  коллеж”  нь  жилд техникчийн ангид 400-аад, анхан  шатны ангид 800 оюутан элсүүлэх журамтай байна. Нийт элсэж буй оюутнуудын 40  хувь нь нийслэлийн захын дүүргүүд, үлдсэн нь хөдөө орон нутгаас бүртгүүлдэг аж. Тус сургууль нь 146  багш  ажилтан албан хаагчтай бөгөөд  үүнээс  95 багш, 50 гаруй нь мэргэжлийн багш ажилладаг байна. Тус сургуулийн хувьд жилд 1200 гаруй оюутныг, хоёр  удаа уртын дадлагад гаргадаг аж. Мөн хичээлийн сургалтаас гадна зөв хандлага төлөвшилтэй  боловсон  хүчин бэлтгэхийн тулд ажил олгогч байгууллагуудтай хамтарч ажилладаг. Ингэснээр оюутнууд дадлагад гараад ажлын байраа орхиж явах,  ажлаа таслах гэсэн асуудал гардаггүй болохыг тус сургуулийн захирал Г.Нямдулам онцоллоо. Мөн тус ажлын байрны өдөрлөгт оролцож буй  компаниудын  санал болгож буй цалин нэг саяас эхэлж байна.

Ажлын өдөрлөгт оролцож буй “Улаанбаатар БҮК”  ХК  38 жилийн түүхтэй бөгөөд төмөр бетон хийц  эдлэл,  металл хийц эдлэл, бетон зуурмаг зэрэг чиглэлээр барилга зам тээвэр, дэд  бүтцийн чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Токорчин,  гагнуурчин, сантехник  тоног төхөөрөмжийн засварчин,  цахилгаанчин гэсэн  мэргэжлийн болон туслах  ажилтны  30-аад ажлын байрыг санал болгож байгаа аж. Тус компанийн  Хүний нөөцийн мэргэжилтэн Н.Сувдаа “Сантехник, гагнуурчны ангийн төгсөгчид маань ажлын байр илүү сонирхож байна. Манай компани улирлын чанартай ажлын байр биш гэдгээрээ онцлог. Шинээр орж буй ажилтнуудаа сургалтанд хамруулж, хэрхэн сургах, мэргэшүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Мөн тогтвортой ажиллаж байгаа ажилтнуудаа дэмжиж, өөр мэргэжил олгох сургалтанд хамрагдахад байгууллагаас тусламж,  дэмжлэг үзүүлж ажилладаг. Үе үеийн төгсөгчдөөс  амжилттай, тогтвортой ажиллаж байгаа  хүмүүс бий” гэлээ.

Харин  “Ус Оюу”  ХХК”-ийн тухайд сантехник  угсралт,  гагнуурчин гэсэн мэргэжлүүд дээр ажлын байр санал болгож байгаа аж. Тус компани газрын  доорхи усны хайгуул, өрөмдлөг,  дулааны шугам хоолойн  холболт, усны болон  барилгын материалын худалдаа үйлчилгээ гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 61 (6793)

 

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

1 цаг 5 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

1 цаг 57 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

2 цаг 3 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

2 цаг 17 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

2 цаг 39 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

7 цаг 2 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

7 цаг 7 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

7 цаг 17 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

7 цаг 22 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

7 цаг 27 мин