Дорноговь аймаг 20 сая, Говьсүмбэр аймаг таван сая мод тарина

2022-03-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ОД

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ гуравдугаар сарын 11, 12-нд Говьсүмбэр аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд суманд ажиллажээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Батхүү, БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Усны газрын дарга Ш.Мягмар болон албаны бусад төлөөлөл багтсан юм.

Говьсүмбэр аймагт БОАЖ-ын сайдыг ажиллах үеэр Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулав. Говьсүмбэр аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд таван сая мод тарихаар төлөвлөжээ.

 Говьсүмбэр аймгаас эхэлсэн орон нутгийн томилолт Дорноговь аймагт үргэлжлэв. Ингэхдээ тус аймгийн Замын-Үүд сумын Эдийн засгийн чөлөөт бүсийн мастер төлөвлөгөө болон Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлуудтай танилцлаа.

Энэ үеэр Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга А.ЭнхзулЭдийн засгийн чөлөөт бүс ашиглалтад орсноор манай улсын нийгэм, эдийн засаг, ДНБ-нд эерэг нөлөөтэй. Цар тахлын нөлөөгөөр тус чөлөөт бүсийн үйл ажиллагаа түр зогсолттой байгаа хэдий ч төлөвлөсөн ажлууд хугацаандаа үргэлжилж байгаа” гэсэн юм.  Говийн бүсэд хэрэгжих жишиг “Агропарк” төслөөс эхлээд, чөлөөт бүсийн 900 га талбайд ногоон байгууламж байгуулах ажлуудыг Израилийн технологи ашиглан хэрэгжүүлэхээр судалгааны ажил хийж байгаа аж. Дорноговь аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 20 сая мод тарихаар төлөвлөжээ. Ингэхдээ дээрх тооны модыг тарих шаардлагатай нөөцийг бүрдүүлэхээр 2022-2025 онд мод үржүүлгийн зургаан талбай байгуулахаар болсон байна.

Тус аймгийн хувьд ойжуулалт болон газар тариалангийн салбар хөгжөөгүй, газар тариалангийн зориулалтаар олгосон газрууд худаг, усны асуудлаас шалтгаалан идэвхтэй бус байдаг. Тиймээс цаашид аймгийн хэмжээнд шинээр газар олгохоос илүүтэй өмнө нь олгогдсон газруудад хөрсний нарийвчилсан шинжилгээ хийж, худаг усны асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ойжуулалт, мод үржүүлгийн газруудыг байгуулахаар төлөвлөсөн гэж аймгийн Засаг дарга О.Батжаргал танилцуулж байв.

Эх сурвалж:www.polit.mn            

 

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

5 цаг 11 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

5 цаг 35 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

5 цаг 35 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

5 цаг 36 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

6 цаг 48 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

7 цаг 22 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

7 цаг 44 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

8 цаг 5 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

8 цаг 22 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

8 цаг 38 мин