В.Зеленский: ОХУ-тай хийсэн хэлэлцээний үр дүн гараагүй байна

2022-03-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Киев Москватай хэлэлцээ хийхдээ хүссэн үр дүндээ хараахан хүрээгүй байна. Украины эрх баригчид төлөөлөгчид буцаж ирээд хэлэлцээний үйл явцад дүн шинжилгээ хийсний дараа хэлэлцээний хоёр дахь шатанд шилжих асуудлыг шийднэ гэж мэдэгдэв. Украины удирдагчийн хэлсэн үгийн бичлэг түүний ажлын албаны Telegram сувагт тавигдсан байна.

“Одоогоор бидний хүссэн үр дүнд хүрээгүй байна" гэж В.Зеленский Беларусь улсад болсон Оростой хийсэн хэлэлцээний талаар дурджээ. “Орос улс байр сууриа илэрхийлсэн, бид дайныг зогсоохын тулд саналаа хэллээ. Бид зарим нэг дохиог хүлээж авсан. Төлөөлөгчид Киевт буцаж ирэхэд бид сонссон зүйлдээ дүн шинжилгээ хийж, дараа нь хоёр дахь шатны хэлэлцээг хэрхэн үргэлжлүүлэхээ тодорхойлох болно" гэж тэр хэлэв.

В.Зеленский барууны орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгт хандан Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахыг дахин уриалав. Тэрбээр мөн даваа гарагт Украиныг Европын холбоонд элсүүлэх хүсэлтээ өгсөн гэж мэдэгджээ. "Бид үүнийг 30 жилийн турш хүлээж байна. Би Европын холбооны өргөдөлд гарын үсэг зурсан. Өргөдлийг Брюссельд аль хэдийнэ хүргэсэн, гарын үсэг зурахыг хүлээж байна. Цаг нь ирлээ" гэж Украины ерөнхийлөгч хэлэв.

Орос-Украины хэлэлцээ даваа гарагт болж, уулзалт таван цаг үргэлжилсэн. ОХУ-ын төлөөлөгчдийг ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский тэргүүлэв. Үүнд БХЯ, ГХЯ-ны орлогч дарга Александр Фомин, Андрей Руденко, Төрийн думын Олон улсын харилцааны хорооны дарга Леонид Слуцкий нар багтжээ. Украины талаас Батлан хамгаалахын сайд Алексей Резников, ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михайло Подоляк, эрх баригч “Слуга народа” намын бүлгийн дарга Давид Арахамия, Донбасс дахь асуудлыг зохицуулах Украины төлөөлөгчдийн тэргүүн дэд дарга Андрей Костин, депутат  Рустем Умеров, Гадаад хэргийн дэд сайд Микола Точицкий нар иржээ. Өмнө нь В.Мединский Оросын төлөөлөгчид Украины талтай тохиролцоонд хүрэхийн тулд хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж мэдэгджээ. Беларусийн Гадаад хэргийн сайд Владимир Макей Орос, Украины төлөөлөгчид Беларусь-Польшийн хилийн асуудлаарх дараагийн хэлэлцээг удахгүй хийнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлснийг www.tass.ru цахим дурдсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

2022 ОНЫ  ГУРАВДУГААР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 45 (6777)

 

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

1 цаг 1 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

1 цаг 25 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

1 цаг 25 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

1 цаг 26 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

2 цаг 38 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

3 цаг 12 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

3 цаг 34 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

3 цаг 55 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

4 цаг 12 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

4 цаг 28 мин