Барууны орнууд Оросыг “жийж” эхлэв

2022-02-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украинаас салан тусгаарласан Донецк, Луганск мужуудын тусгаар тогтнолыг даваа гарагт зарласан нь энэ долоо хоногийн хамгийн шуугиант мэдээлэл байв. Ийн зарласны дараагаар ОХУ-ын цэрэг дээрх мужуудад энхийг сахиулах үүрэгтэйгээр нэвтэрсэн билээ. Тэгвэл ОХУ-ын парламентын дээд танхим зэвсэгт хүчнээ гадаад орнуудад илгээх бүрэн эрхийг ерөнхийлөгч Владимир Путинд олгох тогтоолыг мягмар гарагт баталлаа. Ингэснээр Путин өөрийн улсын зэвсэгт хүчнийг “олон улсын хууль дүрэм, хэм хэмжээний хүрээнд” гадаад орнуудад илгээх эрх мэдэлтэй болж байгаа юм. Гэхдээ тогтоолд цэргийн тоо, үйл ажиллагааны хүрээ, зорилго, гадаадад байх хугацаа зэргийг огт дурдаагүй ба ерөнхийлөгч үндсэн хуульд заасны дагуу өөрөө шийдвэрлэхээр тусгажээ.

Ийн Украины дорнод мужуудын тусгаар тогтнолыг Москва хүлээн зөвшөөрч, цэргээ оруулсантай холбогдуулан АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээгээ зарлаж эхэллээ. Хамгийн эхэнд Герман улсын Засгийн газар ОХУ-аас тус улс руу Балтийн тэнгисээр татсан байгалийн хий дамжуулах хоолойн төслийг зогсоож байгаагаа зарласан билээ. “Умард Урсгал II” нэртэй энэ төсөл ашиглалтад орвол ОХУ-аас Европын зах зээлд нийлүүлдэг байгалийн хийн хэмжээ хоёр дахин өсөх байсан юм. Дараа нь АНУ, Европын Холбоо, Их Британи, Япон улсууд ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээгээ зарлалаа.

Тухайлбал, АНУ-ын засаг захиргаа Оросын хоёр томоохон банк болох ВЭБ (Внешэкономбанк), ПСБ (Промсвязбанк)-ын бүх хэлхээ холбоог тасалж, ОХУ-ын Засгийн газрыг Америк, Европын зах зээл дээр хөрөнгө босгох, өрийн бичиг арилжих зэрэг санхүүгийн ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож байгааг Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден зарласан байна. Мөн удахгүй Путиний ойрын хүрээллийн хүмүүс, тэдгээрийн гэр бүлийнхнийг хар жагсаалтад оруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.

Үүнээс гадна Европын Холбооны Гадаад хэргийн сайд нар Парис хотод уулзаж, ОХУ-ын эсрэг авах багц арга хэмжээгээ тохиролцжээ.  Тэд Оросын 27 байгууллагыг эдийн засгийн хоригт оруулж, Оросын парламентын доод танхим буюу Думын бүх гишүүдийг хар жагсаалтад оруулахаар болсон байна. Харин Их Британийн засгийн газар Оросын Россия, ИС Банк, Генбанк, Промсвязбанк, Хар Тэнгисийн Банк гэсэн таван банкны эсрэг эдийн засгийн хориг зарлаж, Путиний ойрын хүрээлэлд багтдаг Геннадий Тимченко, Борис Ротенберг, Игорь Ротенберг гэсэн гурван олигархийг хар жагсаалтдаа оруулжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 40 (6772)

 

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

1 цаг 26 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

1 цаг 34 мин
Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

1 цаг 39 мин
Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

1 цаг 43 мин
Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

1 цаг 51 мин
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

7 цаг 1 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

7 цаг 47 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

9 цаг 56 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

10 цаг 26 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

10 цаг 31 мин