Театрын цагийг эзэлсэн Б.Брехт

2021-12-10
Нийтэлсэн: Админ
 14 мин унших

Ч.ОЛДОХ

 

Германы зохиолч, яруу найрагч, найруулагч, драмтург, театрын онолч Бертольт Брехтийн уран бүтээл, онол туурвилын тухай “Б.Брехт: Шүлэг найраг, ярилцлага, нийтлэл, хэлсэн үг” номыг  орчуулагч  Н.Пүрэвдагва, С.Туяа, редактор, сэтгүүлч, докторант Д.Отгонбаяр, “Бадрангуй урлаг” ТББ, СИТИ их сургууль хамтран  Монголын уншигчдад саяхан хүргэсэн. Номын нээлтийн үеэр зохион байгуулсан  эрдэм шинжилгээний хуралд тус номын редактор Д.Отгонбаяр “Б.Брехтийг нээхүй”, СУИС-ийн багш, доктор П.Батхуяг “Б.Брехтийн жүжгүүдийн үзэл санаа”, МУБИС-ийн багш, доктор С.Хөвсгөл “Брехтийн жүжгийн зохиолын үзэл санаа хийгээд өнөөгийн үнэлэмж”, УДЭТ-ын найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж “Найруулах урлаг ба Б.Брехт”, СИТИ их сургуулийн багш, докторант Х.Чойдогжамц “Туульсын театрын онол, уран сайхны шинэчлэл”, докторант Ш.Мөнхтуяа “Жүжиглэх уран чадварын шинэ аргачлалын тухай”, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Ж.Ууганбаатар “Галилейн амьдрал” жүжгийн уран сайхан”, МУИС-ийн багш, доктор Д.Нямдорж “Б.Брехтийн яруу найргийн туурвил зүйн онцлог” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн юм. Ямар ч нийгмийн  үед хуучрахгүй мөнхийн цаг дээр зогсч чадсан Б.Брехтийн үзэл, онол, бүтээлийн талаарх орчуулагч Н.Пүрэвдагвын хэлсэн үг, судлаачдын байр суурийг товчлон хүргэе.

 

Х.Чойдогжамц:Б.Брехтийн театрын цогц систем Д.Нацагдоржийн бүтээлд нөлөөгөө өгсөн

  Б.Брехтийн өсөн өндийж, урлан бүтээж асан он цаг дэлхийн I, II дайны үетэй давхацдаг. Энэ үед илэрхийлэл гэсэн латин хэлний үгээс гаралтай нэр томъёогоор нэрийдсэн экспрессонизм хэмээх урсгал өрнө дахины зарим орны урлагт үүсэн дэлгэрчээ. Гол хандлага нь ертөнц дээрх дарамтад орсон хүмүүсийн тухай үзүүлэхийг зорихдоо дүрсний хэлбэр, харьцааг гажуудуулах, хашхирсан өнгөөр тоглох, зохицолгүй өнгүүдийг нэгтгэх, ерөнхийлөн тоймлох, орон зай болон гэрэл, сүүдрээс татгалзан хавтгай дүрслэх зэрэг уран сайхны аргыг ашиглаж байв.

Б.Брехтийн уран бүтээлд, ялангуяа туульсын театрын системээ боловсруулахад нь экспрессонизм онцгой нөлөөлсөн нь мэдрэгддэг. Анхны жүжгийнхээ гол дүрийг л гэхэд экспрессонист зураачаар сонгосон байх жишээтэй. Энэ тухай Л.Н.Смирнова нарын “Дэлхийн тайзны урлагийн хураангуй түүх” номд “Германы театрт ХХ зууны 10-40 онд ихээхэн ахиц гарсан. Энэ бүхнийг дагаж тайзны урлагийн хөгжилд уран сайхны экспрессонизмын чиглэл орж ирсэн. Мөн энэ үед жүжиг урлахуйн ухаанд  Б.Брехт эргэлт хийсэн гэж болно” гэсэн байдаг. Нэг сонирхолтой баримт дурдахад  их зохиолч Д.Нацагдорж тэр үед Герман улсад суралцаж таарсан байдаг. Б.Брехтийн театрын цогц систем Д.Нацагдоржийн бүтээлийн гоц өөрчлөлт, бэлгэдэлт чанар, экспрессионизм үзэл санаа, чиг хандлагын хувьд холбож буй нь мэдрэгддэг.

 

Н.Пүрэвдагва:  Брехтийн шийдлийг “Берлинер ансамбль” гэж  дүгнэх бололцоотой

Монгол Улсад орчин үеийн театр үүсэж хөгжсөний ойгоо тэмдэглэсэн УДЭТ-ын хийгээд соёл, урлагийн үе үеийн зүтгэлтнүүдийн амны уншлага болж байсан Станиславский, Мейерхольд, Брехт, П.Брук, Гротовски нарын бүтээлийг алгаараа тэмтэрч, оюунаараа дэнслэх боломжтой болсон гэж итгэж байна. Брехт ямар онцлогтой хүн бэ гэсэн асуулт гарна. Хувь хүний хувьд дэлхийн I дайн, Германд гарсан социалист хувьсгал буюу Веймарын БНУ-ын театр, суртал ухуулгын үйлсэд алдарт найруулагч Пискатортой хамтран зүтгэж явсан, дайныг, фашизм, нацизм, капитализмыг тууштай эсэргүүцэж байсны учир Германы засгийн эрхэнд Гитлерээр удирдуулсан улс төрийн хүчин гарч ирэх үеэс нутаг орноосоо хөөгдөн олон жилийг өнгөрөөсөн нэгэн. Арван зургаатайдаа уран бүтээлчийн гараагаа шүлэг найргаар эхэлж улмаар зохиолч, жүжгийн зохиолч-драматург, найруулагч, шинэ арга зүй боловсруулагч болон үйл ажиллагааны хүрээгээ тэлсэн уран бүтээлч. Театр тайзны урлаг-жүжиг гэдгийг цаг хугацаа-орон зайн шилжилт, чухам энэ шилжилтэд тулгуурлан өнгөрсөн явдлын алдаа оноог өнөө цагтай холбон өнөөгийн хүн ардад бодол эргэцүүллийн сэдэл төрүүлэх шийдэл гэж үзсэн хүн. Харин манай соёл урлагийнхан хүнийшэх, бас хүнийсэх гэж гол нь ганц жүжигчинд хамааруулан хэрэглэсээр өдий хүрчээ. Нийгмийн ухааны салбарынхан харьших гэсэн үгээр илэрхийлдэг ажээ. Брехтийн гаргаж ирсэн бас нэг ухагдахуун бол манайхан туульсын гэж нэрлээд байгаа эпос театрын тухай ойлголт хөвөрнө. Мейерхольдын гаргаж ирсэн үзэгчдийн сэтгэлзүйн тухай ухагдахууныг Б.Брехт өргөжүүлэн тэлсэн, тэлэх учир шалтгааныг тогтоохыг оролдсон уран бүтээлч. Эцэст нь жүжиг бол үнэнээс чухам үнэнийг шигшин үзүүлдэг урлаг. Найруулагч, хөгжмийн зохиолч, зураач, жүжигчдийг хамтран үнэний эрэлд мордох сэдэл нь жүжгийн зохиол. Чухам тийм учраас тайзны уран бүтээл гэдэг гүн ухааны нэгдэл, цаг хугацаа орон зайн орчилд үзэгчдийг хөтлөн хийдэг танин мэдэхүйн аялал байх ёстой гэсэн санааг энэ цувралаас уншигч та авна гэж итгэж байна.

 

Ч.Найдандорж: Туульсын учрыг ойлгочихвол бид  Брехтийг илүү ойлгоно 

Эпос гэдэг үг энэ номд  орчуулагдахгүй  ороод ирсэн. Үүнд би Д. Батсайхан багштай санал нэг байгаа юм. Брехт  өөрийнхөө театрын энэ аргачлалыг бий болгохдоо  Дорно дахин буюу Хятадын театраас  санаа олж гэх юм уу даа, Хятадын Дорно дахины театраас санаа авч туульсын театрын  онол зүйг бий болгосон.  Тэр  ихээхэн  хөрөнгөтэй, мэдлэг боловсролтой хүн байсан. Он цагаас нь уран бүтээлч хүнийг салгаж болохгүй гэж илтгэгчид ярилаа. Фашизм ХХ  зууны эхэн үе, Германы  нийгмийн байдал энэ бүх юм түүнийг Дорно дахин руу  дуудсан.  Тэр үед дэлхийд ноёрхонгуй байсан театрын  бараг анхных гэж хэлж болох онол бий болчихсон байсан. Нэг зорилгын төлөөх олон зам үүссэн байсан гэсэн үг. Энэ цаг дор түүний ухамсарт амьдрал бүрэлдэн буй болж ертөнцийг таньж мэдсэн, театрын урлагтай танилцсан тавилан байж. Яагаад эпос гэх вэ, яагаад туульсын гэх вэ, ямар учраас туульсын гэж болохгүй вэ гэдэгт  би үнэнээ хэлье, миний мэдлэг хүрэхгүй. Гэхдээ  надад өөрийн бодол, өөрийн хандлага  байгаа юм. Түүнийгээ  та бүхэнтэй хуваалцахад туульсын гэж түрүүнд Д.Батсайхан  багш хэлж байна. Үүнийг Э.Оюун багш, Б.Ринчен гуайн үед Брехтийн туульсын театр гэж бидэнд ойлгуулсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл жишээ нь би нас сүүдэр 60 гарсан гэхэд туульсын театр гэдгээ ойлгохгүй явж ирсэн. Н.Пүрэвдагва орчуулагчийн энэ номын ачаар жаахан   сэжүүр гаргаж байна.  Туульс гэдэг дорно дахинаас үүссэн утга зохиолын дээд төрөл. Тэнд хөндөж байгаа сэдэв нь маш том цар хүрээтэй  асуудлыг авч хэлэлцдэг. Туульч гэж хэн бэ гэдгийг Брехт мэдэж байсан байх. Монголчуудын хувьд морин хуураа үүрч хот айлд очоод олон өдөр хоногоор тууль хайлдаг. Энэ бол дэлхийн нэг хүний театрын анхдагч нь. Туульч бүх дүрд тоглоно. Бүхэл бүтэн туульсын санааг ард түмэнд хүргэж байна. Үүгээрээ монголчууд агуу, туульс сонссоноор монголчууд хүн болж төлөвшиж, ертөнцийн сайн мууг ялгаж салгаж ойлгодог оюунлаг ард түмэн байсан. Туульд ямар дэг, ямар зарчим байсныг өнөөдөр бидний хэн ч судлаагүй, онолын түвшинд гаргаж ирээгүй. Тиймээс  энэ үгийг  бид эхлээд ойлгох ёстой юм байна. Туульсын учрыг ойлгоод авчихвал бид Брехтийг илүү ойлгоно. Брехт  теарт бол он цагийнхаа хүмүний сэтгэл, оюуныг судлан хөгжүүлэх төв гэж хэлсэн байдаг. Н.Пүравдагва гуай ч тэгж орчуулсан байна лээ. Өнөөдөр теарт ямар байгууллага болох тухай яг тогтсон тодорхойлолт үгүй. Дэлхийн театрын хөгжлийг анзаарвал театрын зүтгэлтнүүд өөр өөрийн хувь нэмрийг оруулж оролцож байна.

 

Д.Отгонбаяр: Брехтийг нээхүй...

-Германы зохиолч, яруу найрагч, найруулагч, драматург, театрын онолч гээд Бертольт Брехт (1898-1956)-ийн нэрийн өмнөх тодотгол урт. Эндээс чухам алинаар нь, аль өнцгөөс нь Брехт гэж энэ эрхэмийг харах вэ гэдэг бас л асуулт.

Дэлхийн урлаг судлаачид XX зууны Германы тайзны урлагийн ноён оргил бол Бертольт Брехт гэж санал нэгтэй үнэлдэг бөгөөд Брехтийн эпос театр дэлхий дахинаа соёл урлаг, театрын онол-судалгаанд хүлээн зөвшөөрөгдсөн нэр томьёо болсон нь үүний баталгаа.  “Брехтийн эпос театрын онол” гээд ярихаар магадгүй олон жүжигчинд, уран бүтээлчид хол мэт сонсогдож болох. Харин энэхүү онолын цаана сургалтын цогц гэж хэлж болох хөтөлбөр, гарын авлага байна. Өнөөдөр ч авч хэрэглэж, хэрэгжүүлж, үгүйдээ л туршиж үзэж болох санаа, “жор” байна гэсэн үг.

Брехтийн амьдарч, ажиллаж уран бүтээлээ туурвисан цаг хугацаа нь өнгөрсөн зууны эхний хагаст хамаарна. Харин түүний уран бүтээлийг, театрын тухай, урлагийн тухай, тайзнаа тавигдаж байгаа жүжгийн талаар, жүжигчдийн тоглолт арга барил, найруулагчийн үйл ажиллагааны тухай ярьж, бичиж туурвиж, хэлж байсан нь яг өнөөдрийн театрын тухай яриад байгаа юм шиг сэтгэгдэл өөрийн эрхгүй төрүүлнэ. Брехт ба өнөөдрийн цаг үеийн холбоосыг Оросын утга зохиол судлаач-онолч Михаил Бахтины “Орчин үе гэдэг бол өнгөрсөн явдлыг шинээр харах туршлага учир үйл явдлыг илүү гүнзгий, хурц, өргөн, амьдруулж харах боломж болохоос биш өнгөрсөн явдалд хутгалдан засаж шинэчлэх хүч биш” гэж бичсэнээр ойлгож болно. 

Дэлхийн тайзны урлагт дэвшил хөгжил авчирсан онолч-найруулагч-зохиолчийн тухай одоо монголчууд тэр тусмаа теарт урлагийнхан сургаар таамаглаж ярих биш, уншаад тодорхой ярих боломжтой боллоо. Үр дүнг нь хүлээе.

 

Д.Нямдорж:  Нүгэлд ч гэсэн сайн тал бий...

-Түүний бүтээлийн тухайд хосолсон эсрэгцэлийг  яагаад  голлоод авчихав гэвэл түүний бүтээл дэх эсрэг тэсрэг байдал юм. үүнийг ойлгохын тулд өмнө сонссон урлаг ийм байх ёстой, тийм байдаг гэсэн элдэв үзэл онолыг орхиод болж үзвэл цоо шинээр бүтээл хүлээж авах сэтгэлзүйтэй байвал болох юм. Брехтийн яруу нйараг, бүтээл туурвилыг авч үзвэл үндсэндээ 2000 гаруй бүтээл үлдээсэн байдаг юм билээ. Хамгийн сүүлд 2018 онд санагдана, 1200-г нь цуглуулж гаргасан түүвэр байдаг. Ганц Брехт гэлгүй бид томоохон уран бүтээлч гэж ямар хүнийг хэлэх вэ гэвэл ямар цаг үед, хэзээ хаана амьдарч байгаагаас үл хамааран бүтээлүүддээ өмнө гарсан, ирээдүйд байж болох боломжит орон зайн хүрээнд туршилт хийж байгаа хүмүүс гэж ойлгох ёстой шиг байгаа юм. Брехтийн шүлгүүдийг авч үзвэл өмнө байсан домгийн өгүүлэмж, санаанууд бүгд орсон байгаа. Уламжлалт өгүүлэмж, санаатай хөөцөлдвөл түүнийг хаашаа янзын хулгайч вэ гэж бодохоор. Гэхдээ ямар өнгө аясыг оруулж ирж вэ гэвэл өмнө байсныг өөрчилсөнд гол утга байгаа юм. Бүтээлээс нь нэг өгүүлбэрээр жишээ авахад “Нүгэлд ч гэсэн сайн тал бий” гэж байна. Өөрөөр хэлбэл, бидний энэ ийм байх ёстой, тэр тийм байх учиртай гэдгийг тухайн юмыг ямар хүрээнд авч үзэж байна гэж хайрцагнаасаа гарч сэтгэх, өгөгдсөн нөхцөлд өгсөн өгүүлэмжийг авч үз, тунгааж хар гэдэг зүйлийг өгөөд байгаагаараа Брехт ба  том уран бүтээлчдэд түгээмэл тогтсон хандлага нь адил юм. Гайхалтай яруу найрагч гэж хэлэхгүй ч түүний  “Үхсэн цэргийн домог” гэх мэт шүлгүүд нь драмлаг, сонирхолтой юм.

 

Д.Батсайхан: Брехтийг туульсын театрын удирдагч гэж үздэг

-Германы театрын болон олон нийтийн нэрт зүтгэлтэн, театрын онолч  Брехтийн онол,  уран бүтээлийн  өв сан цаг өнгөрөх тусам анхаарлын төвд байсаар ирсэн бөгөөд өнөө ч  ач холбогдлоо алдаагүй байгаа билээ. ХХ зууны дунд үеэс түүний жүжгийн зохиол дэлхийн театрын тайзнаа тавигдаж  ХХ зууны II хагаст Шекспирийн  дайтай нэр хүндийг олж үзэгчид өөр нэгэн театртай танилцсан юм. Монголд Брехтийн театр 1972 онд “Эхийн сэтгэл” жүжгээр эхэлсэн. Б.Мөнхдорж найруулагч 1988 онд “Галилейн амьдрал”-жүжгийг  найруулан тавьсан.Хамгийн сүүлд 30  жилийн дараа СУИС-ийн  Б.Мөнхдорж багш “Кураш эх, түүний хүүхдүүд” жүжгийг найруулж тавьсан. Пост драмын шинжтэй  шинэлэг жүжиг болсон. Брехт театрын найруулагч, оночл, шинэчлэгч юм. Театрын урлагийн тухай үзэл онолоо 1920-оод оны үеэс дэвшүүлсэн байдаг. 1930-аад оноос туульсын театрын онолоо системчлэн бичиж, театрын онолын шинэ зарчмуудыг бичиж хэвлүүлсэн. Туульсын гэдэгт хоёр ойлголт байдаг. Н.Пүрэвдагва орчуулагч  эпос /эртний Грекийн /  гэдгийг хэвээр нь орчуулсан. Миний хувьд туульсын гэдэг нэр томъёон дээр тогтож байна. Би ингэж орчуулсан юм биш, урд өмнө нь манай театрын зүтгэлтнүүд тэгж авч үзсэн байдаг учир тэр санааг үргэлжлүүлж нэршлийг авч явж байна. Манай театрын урлагийн замналд нэр томъёо нь ч одоо хүртэл цэгцрээгүй байгаагийн нэг илрэл нь энэ байх. Цаашид театр судлал үүнийг цэгцлэх хэрэгтэй болов уу. Найруулагчид түүнийг туульсын театрын удирдагч гэж үздэг. Тэрбээр өөрийн үзэл санаа, онолыг туульсын буюу Аристотелийн бус театр гэж нэрлэсэн. Үүгээрээ Аристотелийн жүжгүүд, дэлхийн театрын хүлээн зөвшөөрсөн зарим  зарчимтай Брехт санал нийлээгүй. Аристотелийн зохиолд найруулагч нь баатрууддаа уусах явдал байна. Нөгөө талаас зохиолчийн улс төрийн үзэл баримтлал тод гарсан байна. Энэ хоёрын дунд зөрчил байгааг Брехт илрүүлсэн. Түүний үзлээр дүрүүд нь ямар нэгэн үзэл санааг сурталчилсан байж болохгүй. Ингэснээр жүжгийн уран сайхны нөлөө буурч байна гэж үзсэн байдаг.

 

П.Батхуяг: Түүний бүтээлийн онцлог нь шилжилтийнзарчимд байна

-Хүн байгалийн амьтан гэж ярьдаг. Яг нарийндаа бол  хүн  тодорхой цаг хугацаанд байгалийн амьтан байж. Гэтэл бидний амьдрал олон талаар өөрчлөгдөж, бидний амьдрахуйн орчин ч олон талаар өөрчлөгдөж, магадгүй XIX зуун, түүнээс өмнөх зуунуудад зарим сэтгэгчдийн үзэл санаанд хүн бол байгаль, нийгмийн амьтан гэсэн ойлголт гарч ирс эн. Энэ ойлголт гарч ирэхээр аль нэг нь хүний амьдралд хүчтэй байх үзэл гарч ирсэн. 50:50 хувь байх боломж бага болсон. Энэ зааг дээр уран зохиолд ч, театрын урлагт ч өнөөгийн бидний ярьж байгаа, судлаачдын ярьдаг харьших, хүнийших гэгч ойлголт, үзэл санаа гарч ирсэн. Энэ үзэл санаа яагаад гарч ирэв гэхээр хүний байгаллаг буюу уугуул чанар алдагдаж, илүү үүсмэл, нийгмийн чанарууд давамгайлж эхэлсэн. Энэ нь  шилжилт. Нэг оршихуйн циклиэс нөгөө оршихуйн цикль рүү шилжих тэр явцыг бид хүнийшил гэж яриад байгаа юм. Байгалийн өөрийнх нь төрөлх чанар бүдгэрч, үүсмэл буюу зохиомол байдалд шилжих  шилжилт  ингэж бий болно. Энэ зааг дээр Брехт өөрөө яруу найрагчийн хувьд яруу найргийн суурь сэтгэлгээн дээр уран зохиолыг бүтээсэн. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн сайн жүжгийн зохиолчид яруу найрагч байсан. Тэгэхээр Брехт яагаад шилжилтийн зааг дээр ийм жүжгүүдийг бичив гэвэл үндсэн үзэл санааных нь эх үүсвэр яруу найрагчийн  сэтгэлгээнд байсан. Түүнээс шилжиж явсаар магадгүй судлаачдын хэлсэн туульсын чанар руу орсон болов уу. Би туульсын чанарыг эпос гэж хардаггүй. Өөрөөр хэлбэл, яруу найраглаг жүжгийн зохиолын эрин гэж ойлгодог. Түүний жүжгийн зохиолын зарчим ийм. Энэ бол түүний яруу найрагч гэдэг суурьтай холбоотой. Хүн нийгмийн амьтан, хувьчилбал 80 хувь нь нийгмийнх болсон. Бидний 20-хон хувь үлдсэн. Он цагийн шилжилт, хүн оюун санааны хувьд шилжих шилжилт, бидний оршихуйн орон зайн асуудлыг теарт урлаг, утга зохиол судлалд оруулж ирэхгүй бол бид ХХ зууныхныг ойлгох боломжгүй. Хронотоп гэдэг зүйлийг ойлгож байж бид Б.Лхагвасүрэнг ойлгоно. Түүнтэй адил Брехтийн жүжгийн зохиолуудын онцлог нь  цаг хугацаа, орон зайн шилжилтийн асуудалд  байгаа юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.10 БААСАН № 242 (6719)

 

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

19 цаг 23 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

23 цаг 11 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

23 цаг 26 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

23 цаг 33 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

23 цаг 43 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин