ГОЛОМТ БАНК, “М-ОЙЛ” ГРУПП, “ГЭРЭГЭ СИСТЕМС”-ийнхэн ДИЖИТАЛ ШИЛЖИЛТЭД ХАМТРАН АЖИЛЛАНА

2021-12-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Голомт банк нь “М-Ойл групп” ХХК, “Гэрэгэ системс” ХХК-иудтай хамтран ажиллах гурвалсан гэрээ байгууллаа. Энэхүү гэрээ нь тус байгууллагууд шатахууны борлуулалт, төлбөр тооцооны дижитал шилжилтийг хамтран хэрэгжүүлж байгаа бодит жишгийн баталгаажуулалт болж байна. Тухайлбал,  Голомт банк болон “Гэрэгэ системс”-ийн хамтран нийлүүлж буй андройд посыг ашиглан, “М-Ойл” групп нь салбартаа анх удаа автомашины дугаарыг таньж, хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг ANPR системийг нэвтрүүлж, борлуулалт автоматжуулалтын цогц системээ гаргаж байгаа юм. Энэ нь хэрэглэгчдийн цагийг хэмнэх, бүх онлайн төлбөрийн хэрэгслээр тооцоогоо төлөх, технологийн шийдлээр түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх болон шинэлэг үйлчилгээнүүдийг илүү хялбар аргаар хэрэглэгчдэдээ үзүүлэх  зорилготой.  Өөрөөр хэлбэл, байгууллагууд ANPR системийг нэвтрүүлснээр харилцагчид карт авч явах, сунгах, цэнэглэх, пин код цээжлэх, олон төрлийн аппликейшн ашиглах зэрэг уламжлалт арга шаардлагагүй болж байна. Мөн тухайн байгууллагууд ямар дугаартай машинд хэдэн төгрөгийн шатахуун олгосон зэргээр хэрэглээгээ хянах боломжийг уг систем бүрдүүлж, тулгамддаг гол асуудлыг шийдэж буйгаараа онцлог.  Мөн “Гэрэгэ системс”-ийн програм хангамжийг ашиглан шатахуун зээлийн үйлчилгээ, нэгж авах, торгууль төлөх болон даатгалаа хийлгэх зэрэг  олон төрлийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байна.

Голомт банк нь дотоод үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн, үйлчилгээндээ  үргэлж дижитал шилжилтийг нэвтрүүлж, харилцагч, хамтрагч байгуулаггуудтайгаа энэ чиглэлээр нэгдэн ажиллах зорилт тавин ажиллаж буй юм.

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

8 цаг 12 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

15 цаг 41 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

16 цаг 32 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

16 цаг 39 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

16 цаг 53 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

17 цаг 15 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

21 цаг 38 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

21 цаг 43 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

21 цаг 53 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

21 цаг 58 мин