Хэн ч ингэж бодно, гэхдээ Л.Оюун-Эрдэнэ шиг ингээд хэлчихгүй байх

2021-11-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН

33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд дэлхийг сөхрүүлж буй COVID19 цар тахлын үед ажиллаж байна. Энэ цар тахлын үргэлжилсэн хоёр жилийн хугацаанд хүн төрөлхтний хувьд амьд үлдэх тэмцэл, үүнээс улбаалаад огт өөр амьдрах арга руу шилжиж байна.

Цар тахлын хөнөөл хэзээ дуусч, хүн төрөлхтний өөрчлөлт хаана хүрч зогсохыг бүү мэд. Энэ бүгдийг Бурхан ч зогсоож чадахгүй гэдгийг хүн төрөлхтөн нэгэнт ойлгов. Ямартай ч Монгол Улс “амьд үлдэх”-ийн төлөө чадлаараа үзэж байх шиг байна. Хамгаалдаг нь үнэн бол вакцинжуулалт хангалттай хувиар явчихлаа. Улбар шар түвшний гамшгийн бэлэн байдлын зэрэгтэй ч есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлж, дараалан бүх үйлчилгээ, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээгээд энэ сарын 1-нээс урлаг, соёлын үзвэрийг нээв. Ингээд албан бусаар “ногоон” болгочихлоо. Хоёр хөршийн шийдвэрээр хил нээгдэж гэмээнэ хэвийн үеийнхтэй ижил болж, ямар нэг хорио цээрээ бүгдийг авч хаяв. Бас цар тахлын энэ хүнд үеэр хэд хэдэн том төсөл хөдөллөө.

Энэ талаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд асан эрхмүүдтэй уулзахынхаа өмнөх өдөр “...Заримдаа надад ийм төсөөлөл төрдөг юм. Мөстэй гөлгөр замд машин бариад, хайртай хүмүүсээ суулгаад, нойрмоглохгүйн тулд залуураа чанга атгаж явсаар гар бадайрдаг тийм мэдрэмж байдаг даа. Надад яг тийм мэдрэмж төрж байна. Маш түвэгтэй цаг үе юм. Хэн нэгэн хүнийг Ерөнхий сайд болоход цаг хугацаагаа сонго гэдэг бол би хэзээ ч энэ цаг хугацааг сонгохгүй байсан. Үнэнээ хэлье” гэжээ. Яахав, цахим сүлжээ, хов живийн талбарт янз бүрээр л “орчуулагдаж” байна. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн хэлсэн нь үнэн шүү дээ. Хүн төрөлхтөн өмнө нь хэзээ ч тулж үзээгүй хүнд өдрүүд өнгөрч байна.

Хэрвээ Ерөнхий сайдын албан тушаалд ажиллах өөрийн цаг үеэ сонго гэвэл Оюутолгойгоос мөнгө орж ирж, эдийн засаг галзуурч байсан Сү.Батболдын үе, эсхүл олон тэрбумын бонд гаргаад 1000 шахам том төсөл шалгаруулж санхүүжүүлж явсан Н.Алтанхуягийн үед Ерөнхий сайд болъё гэж л бодно. Үнэнийг хэлэхэд хэн бүхэн л ингэж бодно. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ шиг ингэж бодсоноо ярихгүй байх л даа. Ингэж яриад байгаа нь Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь улстөрчийн онцлог гэж хардаг юм. Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сул гишүүн байхаасаа л хэвлэлд нээлттэй явж ирсэн. Ямар ч сэтгүүлч, сурвалжлагч диктофон, микрофоноо бариад очиход тэр буцааж байгаагүй байх аа. Асуусанд нь хариулна. Хариулахдаа “уламжлалт бус” ийм маягаар л ярьж байдаг юм. Тэгэхээр энэ хүн цаашдаа ч иймэрхүү үнэнээ, бодогдсоноо нэг их нуулгүй ярьсаар л байх болов уу даа.

Эх сурвалж: www.polit.mn

дэл
Энэнээс хэцүү үе зөндөө байсан
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

8 цаг 40 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

16 цаг 10 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

17 цаг 1 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

17 цаг 7 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

17 цаг 21 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

17 цаг 43 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

22 цаг 6 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

22 цаг 11 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

22 цаг 21 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

22 цаг 26 мин