Халамжаас хөдөлмөр рүү шилжих бодлого барина

2021-10-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн  2022  оны  төсвийн  тухай  хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Жил бүрийн төсвийг хэлэлцэж батлахын өмнө Татварын шинэчлэл хийж орлого бүрдүүлэлтэд анхаарна хэмээн ярьдаг. Төсвийн орлого бүрдүүлэлт, татвараар  төсөв бүрддэг болохоор аргачгүй. Гэхдээ татварын тогтвортой байдал шинэчлэлээс илүү гэдгийг бодлого боловсруулагчид энэ удаа анзаарсан бололтой.  2021 оны төсвийн бүрдүүлэлт он дуусаагүй байхад 105 хувиар биелсэн. Энэ нь хоёр их наяд төгрөгийн зээл олголттой холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн зарим далд байсан орлогууд илэрч НӨАТ-ын орлого бүрдүүлэлт 46-76 хувь болж өссөн нь гэрчилнэ. Үүнд татварын хувь хэмжээ тогтвортой байгаа нь нөлөөлсөн. Тэгвэл 2022 оны төсвийн төсөл татварын шинэчлэл гэхээс илүүтэй төсвийн шинэчлэл, үргүй зардлыг хумихад гол бодлогоо чиглүүлсэн байна. Ирэх жилийн төсөв 15.8 их наяд төгрөгт тогтож байна. Эдийн засаг 5.0 хувийн өсөлттэй гэж тооцоолжээ. Тодруулбал, төсвийн төсөлд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 15.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувь, нийт зарлагын хэмжээг 18.2 их наяд төгрөг буюу 38.8 хувь, төсвийн алдагдлыг 1.3 их наяд төгрөгөөр огцом бууруулж, -2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий -5.1 хувь байхаар төлөвлөжээ.
Төсвийн  шинэчлэл зургаан цогц бодлогын хүрээнд зарцуулагдахаар байна. Төсвийн ихэнхи хэсэг буюу 5.6 их наяд төгрөгийг боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт зарцуулагдах бол 3.0 их наяд нь халамжид, бүтээн байгуулалтын шилжих хөрөнгө оруулалтад 1.5 их наяд, 420 тэрбум төгрөг түгжрэлд гэх зэргээр зориулагдана. Түүнээс гадна хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн халамжаас шилжих шинэчлэл хийх юм байна. Нийгмийн халамжийн зарим хөтөлбөрийг нөхцөлтэй болгож халамжид хамрагдах шалгуурыг нарийвчлахаар төсөлд тусгажээ. Нийгмийн халамжийн үйлчилгээ, хүн амын өсөлтийг дэмжсэн хөтөлбөрийг зааглах, зорилтот бүлэгт чиглүүлэх, хамрагдах шалгуурыг нарийвчлах, хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомжид заасан арга хэмжээ, үйлчилгээнд хамрагдах нөхцөл тавих юм байна.
Төр зардлаа хэмнэх, оновчтой байдлаар дахин хуваарилах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэргээр бүх шатны төсвийн байгууллагууд хэмнэлтийн горимд шилжүүлэх аж. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.4 № 194 (6671)

Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

24 мин
Ч.Дагвадорж: Ухаантай хүний бүтээл урт настай байдаг

Монголын  утга зохиолын шүүмж, судлалд томоохон хувь нэмэр оруулсан эрхмийн нэг Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч, яруу найрагч, эрдэмтэн зохиолч Чойсүрэнгийн Дагвадоржтой төсөрхөн уулзаж ярилцлаа.

49 мин
С.Бямбацогт: “Эрдэнэс Монгол”-оо Монголын бүх замыг эзэмшиж, яах гээд байгаа юм?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуули

54 мин
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг амиа алдсанаас хойш 26 жил өнгөрч байна. Д

59 мин
С.Зоригийг хөнөөснөөс хойш 26 жил,  С.Зоригийг яагаад хөнөөснийг “ярьсан” сүүлийн 23 өдөр...

​​​​​​​УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг

1 цаг 4 мин
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Манай УИХ яг арван жилийн өмнө, 2014 оны долдугаар сарын 1-нд нэгэн тогтоолыг баталж байв.

1 цаг 9 мин
Монгол инженер Ж.Золжаргалын "Инженерийн 10 шийдэл" номын нээлт өнөөдөр боллоо

Энэхүү номд орчин үеийн технологийг ашиглан XXI зууны Монголыг бүтээх тухай 10 ши

13 цаг 39 мин
Т.Доржханд VS Б.Баттөмөр

Т.Доржханд VS Б.Баттөмөр

14 цаг 4 мин
С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

14 цаг 22 мин