СЕХ: Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг эрхэлсэн байгууллага хариуцна

2021-02-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Сонгуулийн ерөнхий хороо ээлжит хуралдаанаа цахимаар зохион байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зохицуулалттай холбоотой сонгуулийн үйл ажиллагаанд баримтлан ажиллах зарим журмыг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ. Тухайлбал, “Төрийн бус байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Сонгуулийн тухай хууль тогтоомжид “Төрийн хэргийг удирдахад иргэдийг оролцуулах зорилт бүхий дүрэмтэй, улс төрийн намын дэргэд үйл ажиллагаа явуулдаггүй, хараат бус төрийн бус байгууллага нь сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх эрхтэй” гэж заасан нь иргэний нийгмийн байгууллагууд сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих замаар иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах ажилд хувь нэмрээ оруулах боломж олгодог.

Сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгийн ажиглалт, хяналт хийсэн төрийн бус байгууллагууд сонгуулийн дараа ажиглалтын тайлангаа нийтэд мэдээлж, сонгуулийн байгууллагад холбогдох санал зөвлөмжөө илгээн, эргэх холбоотой ажилладаг. Улсын Их Хурлын болон орон нутгийн 2020 оны ээлжит сонгуулийн үеэр хэрэгжүүлсэн байдал, хөндлөнгийн хяналт хийн ажилласан төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн саналыг тусган, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хүрээнд холбогдох өөрчлөлтийг оруулсан.

Мөн “Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагчийг бүртгэх, үнэмлэх олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Сонгуулийн баримт бичгийг бүртгэх журмыг шинэчлэн батлах тухай”, “Сонгуулийн автоматжуулсан системийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд гэмтэл, саатал гарсны улмаас гар ажиллагаанд шилжүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн таних тэмдгийн загвар батлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

 Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хэд хэдэн онцлог зохицуулалт шинээр орсны нэг нь сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны ажлыг тухайн нэр дэвшигчийн сонгууль эрхэлсэн байгууллага нь эрхлэн явуулж, улсын хэмжээнд нэр дэвшигч, эсхүл түүний итгэмжлэл олгосон ерөнхий менежер удирдах юм.

Эх сурвалж: www.polit.mn

 

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

5 цаг 4 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

6 цаг 4 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

6 цаг 6 мин
П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал бичжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

6 цаг 10 мин
Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

6 цаг 41 мин
Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

7 цаг 46 мин
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

10 цаг 55 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

13 цаг 43 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

13 цаг 48 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

13 цаг 53 мин