Мьянмар: Барууны орнууд манай дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох шаардлагагүй

2021-02-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Мьянмар улсад болсон төрийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаал олон нийтийн анхаарлыг татсан асуудал хэвээр байна. Цэргийнхэн төрийн эрхийг хүчээр гартаа авч, Засгийн газраа огцруулсан энэ үйл явдалд барууны орнууд хамгийн их анхаарлаа хандуулж байгаа юм.

Жагсаалыг хүчээр тараах гэж цагдаа нар иргэдийн эсрэг усан буу, нулимс асгаруулагч ашигласны улмаас гурван иргэн  резинэн суманд өртөж амиа алдсан юм. Гэсэн ч үүнийг үл тоон  Мьянмарын бизнес эрхлэгчид ажлаа хаяж, өргөн хэмжээний тайван жагсаалаа үргэлжлүүлэв. Энэ талаар НҮБ-ын тусгай төлөөлөгч Том Эндрюс “Армийнхан хүч чадлаараа айлгах тусам эрх мэдлээ улам алдаж байна. Учир нь Мьнмарын иргэд өнгөрсөн цаг үеэс өөрчлөгдсөн тул тэдний эсрэг тэмцлээ үргэлжлүүлсээр байна” гэжээ. Харин  төрийн эрхийг гартаа авсан генерал Мин аун Хлайн ардчилсан замыг дагаж, иргэдийн эсрэг бага хүч хэрэглэхийг төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ дамжуулан анхааруулав.

Европын холбооны улсууд Мьянмарын удирдагч Аун Сан Су Чи-г суллахыг энэ сарын 1-нээс шаардаж, тэмцэгчдэд дэмжлэг үзүүлсээр байна. АНУ-ын Сангийн яамны гадаад бодлого хяналтын алба “Цэргийнхэн төрийн эргэлтийг зогсоож, ардчилсан зарчмаар сонгогдсон Засгийн газраа буцаан сэргээх шаардлагатай” гэв. Мөн Их Британи, Герман, Япон тэргүүтэй улсууд иргэдийн эсрэг хүчирхийллийг буруутгаж буйгаа мэдэгдээд байна. Харин Мьянмар улсын эрх баригчид тэднийг дотоод асуудалд нь хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулав.  

Мьянмар улсад арваннэгдүгээр сарын 08-нд болсон сонгуулиар Аун Сан Су Чи-гийн нам ялсан. Гэвч цэргийнхэн тэднийг санал луйвардсан хэмээн үзэж Аун Сан Су Чи болон түүний намын гишүүдийг хорьж, төрийн эрхийг гартаа аваад байна. Төрийн эргэлт хийснээс хойш 684 хүнийг баривчилжээ.

Эх сурвалж: Reuters

 

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

4 цаг 57 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

5 цаг 20 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

5 цаг 21 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

5 цаг 22 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

6 цаг 33 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

7 цаг 7 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

7 цаг 29 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

7 цаг 50 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

8 цаг 7 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

8 цаг 23 мин