З.Мэндсайхан:Архины хатуулгыг үе шаттайгаар бууруулна

2021-01-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас архи, согтууруулах ундааны татварыг нэмж тусгай санд төвлөрүүлээд, архичдыг эмчлэх зардлыг нэмэгдүүлнэ гэсэн хуулийн төсөл батлуулахаар төлөвлөснөө мэдэгдсэн. Энэ хуулийн төслийн талаар  ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас тодрууллаа.

рхи, согтууруулах ундааны татварыг нэмэгдүүлэх хуулийн төсөл батлуулах тухай мэдээлэл гарсан. Энэ тал дээр танай яам ямар байр суурьтай байгаа вэ?

-Иргэдийг хорт зуршлаас нь салгахын тулд архинаас гаргах эмчилгээ хийх нь зайлшгүй зүйл. Учир нь архи, согтууруулах ундааны хэтрүүлсэн хэрэглээ ажлын бүтээмж, улс орны хөгжил,  цаашлаад Монгол хүний удмын санд заналхийлж буй бодитой аюул юм. Гэхдээ зөвхөн эмчилгээ гэлтгүй, иргэдийн сэтгэл зүй, хэрэглээний соёлд нь дорвитой өөрчлөлт хийхгүй бол энэ асуудал хэвээр үлдэнэ.  20-30 жил өнгөрсөн ч  архины хэт их хэрэглээ гэдэг зүйл бидний толгойг өвтгөсөөр байх болно. Гэвч үүнийг хүчээр шийдвэрлэх ямар ч боломжгүйг бид бүгдээрээ мэднэ. Согтууруулах ундааны хэрэглээг захиргааны аргаар хорих, хязгаарлах нь сөрөг нөлөө ихтэйг дэлхий нийтийн бүтэлгүйтсэн оролдлогууд бэлхнээ харуулдаг.

-Хэрэглээг хязгаарлахгүйгээр сөрөг нөлөөг нь багасгах боломжтой гэж үү?

-Шинэ он гарахын өмнө согтууруулах ундааны томоохон үйлдвэрлэгчидтэй уулзаж архины хатуулгийг тодорхой үе шатаар аажмаар багасгах талаар санал солилцсон. Удахгүй ажил хэрэг болно гэж бодож байна. Манай оронд энэ арга тохирно гэдгийг эрдэмтэн судлаачид хэлдэг. Ер нь Азийн орнууд бага градустай архины үйлдвэрлэлийг түлхүү дэмжсэн нь үр дүнд хүргэсэн. Архины хатуулгийг  бууруулах бол эхний алхам. Үүний зэрэгцээ архины зохистой хэрэглээг нийгэмд байнга таниулж, үр дүнтэй хэлбэрээр иргэдэд тасралтгүй сурталчлах ёстой. Үйлдвэрлэгчдийг үүнд татан оролцуулах, үүрэг хариуцлагыг нь нэмэгдүүлэх тодорхой төлөвлөгөөнүүд гарган, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бид ардчилсан, эрх чөлөөт нийгмийг бүтээж байгаа хүмүүс учир юу хэрэглэх нь хувь хүний сонголт. Тиймээс сонголт хийх ухамсарт нь сайнаар нөлөөлөх, зохистой хэрэглээний зөв дадал суулгах бодлого, арга замыг түлхүү дэмжих нь үр дүнтэй гэж боддог.

Эх сурвалж:www.polit.mn

 

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2 цаг 3 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

2 цаг 30 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

2 цаг 33 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

2 цаг 36 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

2 цаг 40 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

2 цаг 57 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

9 цаг 5 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

9 цаг 10 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

9 цаг 16 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

9 цаг 26 мин