Гамшгийн үед бүтээмж өндөр үйлдвэр чухал

2020-11-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Гадаадын хөрөнгө оруулалтыг/ГШХО/ бид нэг төрлөөр боддог. Тэгвэл дэлхийд дөрвөн төрлийн ГШХО байдаг. Эрдэс баялгийг эрэлхийлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн орны эрдэс баялаг, уул уурхай хямд ажиллах хүчинд чиглэсэн.  Хоёрдугаарт, зах зээлийг эрэлхийлсэн. Тодруулбал, Монголд өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг худалдахын тулд хөрөнгө оруулж үйлдвэр барих юм уу, төлөөлөгчөө ажиллуулах, улмаар шинэ зах зээлийг илрүүлж ханган нийлүүлэлт хийх зорилго бүхий хөрөнгө оруулалт юм. Гуравдугаарт, үр ашиг, бүтээмжид чиглэсэн байдаг бол дөрөвт нь  стратегийн нөөц чадавхийг эрэлхийлсэн хөрөнгө оруулалтуудыг нэрлэж болно. Үүнд жишээлбэл, аялал жуулчлалын өвөрмөц тогтоцтой газар худалдаж авах гэх мэт. Манайд эдгээр хөрөнгө оруулалтуудаас 80 орчим хувь нь уул уурхай, 16 хувь нь зах зээл эрэлхийлсэн буюу манай зах зээлд бараа бүтээгдэхүүнээ зарж  борлуулсан, үлдсэн 3.4 хувь нь стратегийн хөрөнгө хайдаг бол бүтээмжийг нэмэгдүүлэх гадаадын хөрөнгө оруулалт нэг ч байдаггүй юм байна. Учир нь энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийх шийдвэрт манай улстөрийн болон эрх зүйн тогтворгүй байдал, дотоод зах зээлийн  хэмжээ, макро эдийн засгийн тогтвортой байдал, чадварлаг ажилтан, чанартай дэд бүтэц байдаггүйтэй холбоотой. Хамгийн ихээр нөлөөлж буй нь дэд бүтэц муу. Монгол Улсын хувьд нийт авч буй арга хэмжээний хувьд өрх рүү чиглэсэн, халамж тэтгэмжийн хувь зонхилж байхад, Герман улсын хувьд илүү бүтээмжтэй салбар руу дэмжлэг чиглэсэн байна. Монгол Улсын төсөв дэх бүтцийг зарцуулалтаар нь харвал 2001-2005 он болон 2006-2011 онуудад илүү бүтээмжтэй зүйлд хөрөнгө оруулалт хийхээр эрэлхийж байсан бол 2011 оноос өнөөдрийг хүртэл илүү халамж, тэтгэмж рүү чиглэжээ.

 

Цахилгаан эрчим хүчний нөөц хангалтгүй учраас  бүтээмж өндөр үйлдвэр барих боломжгүй

 

БНХАУ-ын эдийн засгийн бүтээмж өндөр байдал нь гадны том үйлдвэрүүд байгуулагдаж ажлын байр олноор бий болсонтой холбоотой. Жишээлбэл, нэг ажилтан эхний сард таван гутал үйлдвэрлэж байсан бол сарын дараа 50 болж, жилийн дараа 500 болж нэмэгддэг. Харин манай улсад яг ийм хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Үүний шол шалтгаан нь цахилгаан эрчим хүч, дулаанд холбогдох дэд бүтэц байхгүй. Манай улс бүрэн цахилгаанд холбогдолтоор 190 улсаас 60 дугаар  байранд явдаг.Гэтэл манай улсад хүчин чадлаасаа хамгийн өндөр ажилладаг ганц үйлдвэрлэл нь Амгалангийн дулааны цахилгаан станц. Энэ станц ашиглалтад орсноос хойш төлөвлөгөө нь жил бүр 100 хувь давж биелэдэг. Эрэлт маш их учраас тэр. Тэгэхээр манайд дулааны болон, цахилгаан эрчим хүчний станц хамгийн  эрэлттэй,  бүтээмжийг тултал нь ашиглаж байгаа нь  харагдаж байна. Гэвч өнөөдөр V цахилгаан станцыг ашиглалтад оруулах гэж таван жил ярьж байна. Уг нь гамшгийн үед бүтээмж өндөр нэг, хоёр үйлдвэртэй байсан бол эдийн засагт санаа зовох зүйл бага байх байлаа гэдгийг энэ судалгааг хийсэн “Улаанбаатар аналитик”-ийн эдийн засагч, судлаачид онцолсон байв.

Нөгөөтэйгүүр, бүтээмж өндөр үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийхэд экспорт, импортын тээвэрлэлтийн зардал  тонн км тутамд үнэ өндөр байдаг. Манайх хэдийгээр далайд гарцгүй орон гэдэг ч Орос болон Хятад улсаар дамжин гарах гарцтай. Гэтэл дэлхийд ганцаараа давхар гарцгүй, өөрөөр хэлбэл, хоёр улсаар дамжин гардаг Узбекстантай   харьцуулахад экспорт, импортын тээвэрлэлтийн тонн км-ийн зардал нь хоёр дахин  өндөр байдгийг Жайка олон улсын байгууллагын  2019 онд гаргасан судалгаанд дурьдсан байна. Тиймээс манайх руу үр ашиг эрэлхийлсэн гадны шууд хөрөнгө оруулалт орж ирэх тохиолдолд экспорт, импортын зардлын орцуудын тооцоололд анхаарах нь чухал аж. Мэдээж манай зах зээлд зориулж үйлдвэр барих хөрөнгө оруулалт хийх газар ховор.Түүнчлэн цахилгаан дулаанд ойрхон газарт жишээлбэл, Улаанбаатарт 100 га талбайд хуурай сүүний гэх мэт томоохон үйлдвэр байгуулах сонирхол гадны хөрөнгө оруулагчдад байдаг ч нэг  га газар нь  нэг сая ам.долларын үнэтэй учраас хөрөнгө оруулагчдад ашиггүй. Харин одоогоор орон сууц барих нь ашигтай. Бусад газар цахилгаан эрчим хүчний нөөц хангалтгүй учраас томоохон үйлдвэр барих нь мөрөөдөл төдийгөөр хязгаарлагдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.24 МЯГМАР № 225 (6450)

 

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

29 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

4 цаг 17 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

4 цаг 31 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

4 цаг 38 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

4 цаг 48 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

8 цаг 55 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

8 цаг 55 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

9 цаг 25 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

10 цаг 46 мин