“Монгол нууц товчоо” судлалыг шинэ түвшинд гаргалаа

2020-10-23
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Үндэсний түүх, утга соёлын  хосгүй үнэт өв Монголын нууц товчооны 780 жилийн ойд зориулан Шинжлэх Ухааны Академийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Соёлын яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэн хамтран “Монголын нууц товчоон:Түүхэн газар нутгийн судалгаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр ШУА-ийн төв байранд зохион байгууллаа.  Энэ хурлыг Монголын түүх судлалын тэргүүлэх байгууллагаас гадна  Монголын болон дэлхийн түүхэнд Чингис хааны гүйцэтгэсэн үүрэг, өв, соёл, ололт амжилтыг гүнзгийрүүлэн судалж сурталчлан таниулах зорилготой соёл, шинжлэх ухааны байгууллага  Чингис хааны өв соёлын хүрээлэн  хамтран зохион байгуулснаараа онцлог байлаа.  Гадаад, дотоодын 20 орчим эрдэмтэн, судлаач илтгэл  тавьж Монголын нууц товчоонд бичигдсэн Их Монгол улс, Монголын эзэнт гүрний түүхэн дурсгалт газруудын байршил, газар нутгийн нэрийн судалгааг эрчимжүүлэх судалгааны шинэ үр дүнг танилцуулсан нь  Монголын түүх судлалд асар их үр ашигтай үйл явдал болсон юм.

Шинэ сэдэл санаа өгсөн бүтээлч хэлэлцүүлэг болов

Эрдэм шинжилгээний хурлыг нээж ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар үг хэллээ. Тэрээр “Түүх, оюуны соёлын хосгүй нандин өв Монголын нууц товчооныхоо тухай хэлэлцэхээр  олон улсын эрдэмтэд цугласанд ихээхэн бэлгэшээж байна. Монголын нууц товчооны /МНТ/ 780 жилийн ой, ШУА-ийн Судар бичгийн хүрээлэнгийн 100 жилийн ой, ШУА байгуулагдсны 60 жилийн ой ирэх онд тохионо. Энэ түүхэн ойг угтсан олон арга хэмжээний нэг нь энэ эрдэм шинжилгээний хурал юм. Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга  О.Жамьян Чингис хааны төрсөн Дэлүүн болдог тэргүүтэй нутаг руу 1928 онд биеэрээ явж сурвалжилснаа бичиж үлдээсэн байдаг. Харин Монголын нууц товчоог орчин цагийн Монгол хэлэнд буулгах амаргүй ажлыг  ШУА-ийн анхны гишүүн Ц.Дамдинсүрэн 1940 онд эхлүүлж, 1974 онд МНТ-г тэмдэглэсэн газар нутгийг эрэн сурвалжилж орос хэлнээ нийтлүүлсэн. Мөн  ШУА-ийн анхны гишүүн Б.Ренчин 1951 онд Бурхан халдун нэрийн тухай өгүүллийг франц хэлээр хэвлүүлэн гаргасан нь судалгаа шинжилгээний ажлын чухал чиглэлийг олон улсын түвшинд гаргаж, дэлхий нийтийн судалгааны эргэлтэд оруулахад түүхэн шалтгаан болсон гэж үзэж болох юм. Монголын нууц товчоо судлал бол Монголыг Монголоор нь авч үлдэж өдийг хүрсэн түүх гайхамшгийн оюуны сурвалж баталгаа юм. Тиймээс энэ чиглэлийн судалгаа хэзээ ямагт  Монгол Улсын оюуны соёлын сан хөмрөгийн тэргүүлэх үндсэн чиглэл байх болно. Өнөөдрийн хурлын илтгэлүүд нууц товчоо судлал төдийгүй Монгол Улсын нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарт шинэ сэдэл санаа өгч, шинэ эрэл хайгуулын гарц гаргалгааг нээсэн, бүтээлч хэлэлцүүлэг болно гэдэгт итгэл дүүрэн байна” гэж ярьсан юм.

 

“Э.Равдан бол олсон шинэ санаа бүртээ хөөрч баясдаг багш”

  Энэ үеэр “Монголын нууц товчоон” дахь газар нутгийн нэр судлал” сэдэвт түүх, хэл шинжлэлийн нэр зүй, газар зүйн хавсарсан судалгааны бүтээлийн нээлт боллоо. Өдгөө дэлхийн 30 шахам хэлээр хэвлэгдээд буй “Монголын нууц товчоон”-д түүхэн газар нутгийн 200 гаруй нэр, нэгээс хорь гаруй удаа, давхардсан тоогоор 550-иад удаа дурдагддаг.  Эдгээрийг түүхэн үйл явдлын цаг хугацаа, учир шалтгааны холбоонд нь оновчтой тогтоох, нарийвчлан судлан шинжлэх ажил хоцрогдоод  байгаа үед энэ чиглэлийн шинэ бүтээл нийтлэгдсэн нь асар их ач холбогдолтой юм.  “Монгол нууц товчоон дахь газар нутгийн нэр судлал” номын эхний ботыг ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн профессор Э.Равдан ганцаараа бичсэн байдаг. Харин дараагийн ботио энэ чиглэлийн судалгаа хийдэг дотоод, гадаадын судлаачдын илтгэлээр баяжуулан хэвлүүлснээрээ онцлогтой юм. ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн профессор Э.Равдан номынхоо талаар “Энэ номонд Монголын нууц товчоон дахь газар нутгийн нэр судлалын талаарх дотоод, гадаадын эрдэмтдийн 55 өгүүлэл багтсан. Тэргүүн дэвтэртээ МНТ-д багтсан Монгол болон бусад орнуудын нутаг дэвсгэрт байгаа 230 орчим газрын байршил, тэдгээрт оноосон нэрийн утга, агуулгын тухай бичсэн байдаг. Энэ ном  дотоод, гадаадын судлаачдын олон арван бүтээлийг нэр дор судалж, ололт амжилтыг нь шинэ баримт сэлтээр тэтгэн баяжуулах, алдаа эндэгдлийг нь залруулах, хөндөлгүй орхисон цөөнгүй асуудлыг шинээр боловсруулах зорилготой” гэж ярилаа. Түүний нэг шавь нь “Манай Э.Равдан багш их хөдөлмөрч хүн гэдгийг олон хүн мэднэ. Шинэ санаа олвол шөнө дунд ч болсон хамаагүй залгаж хэлдэг. Олсон шинэ санаа бүртээ хөөрч баясаж явдаг багш гэдгийг МУИС-ийн үе үеийн төгсөгч, олон шавь нь төдийгүй монголчууд мэднээ.  Багшаас суралцах зүйл маш их байгаа” гэсэн юм. Эрдэм шинжилгээний хурлын нээлтийн илтгэлийг ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн профессор Э.Равдан “Монголын нууц товчооны эх түүхэн газрын бичетийн байршлын толилуур мөн” гэсэн сэдвээр тавилаа.  МНТ-ны зүйл-өгүүлэмж дэх хэлний хэрэглэгдэхүүнүүд агуулгын үүднээс түүхэн газрын биетийн байршлыг тогтооход дэмжлэг болж чаддаг гэдгийг судлаач баталжээ.

Манж Чин улсын үед Монголын нууц товчооны газар усны нэрийг судалсан  ном зохиол гарчээ

Монгол газар усны нэрийн тухай хятад сурвалж бичигт эртнээс тэмдэглэн иржээ. Харин Манж Чин улсын үед Монголын газар усны нэр түүний дотор Монголын нууц товчооны газар усны нэрийг тусгайлан судалсан хэд хэдэн ном зохиол гарсан байна. Эдгээрээс Монголын нууц товчооны газар усны нэрийг хамгийн дэлгэрэнгүй судалсан эрдэмтэн бол Чин улсын үеийн эрдэмтэн Ши Ши-жиэ юм. Түүний туурвисан “Монголын нууц товчоон”-ы газар усны  нэрийн магадлал номын тухай ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн судлаач А.Пунцаг товч танилцууллаа. Тэрээр “Манж Чин улсын үед хятадын олон эрдэмтэн Монголын нууц товчооныг хуулан хадгалах, судлан тайлбарлах, мөн Монголын нууц товчооны газар усны нэрийг шинжлэн тайлбарласан нэлээд олон бүтээлийг туурвисан. Эдгээр бүтээлүүдийг нягтлан хянаж орчуулан тайлбарлах зэргээр судалгааг нэгтгэн дүгнэх зайлшгүй шаардлага байна. Энэ нь Монголын нууц товчоон судлалыг урагш ахиулахад бас нэгэн хувь нэмэр  болох нь эргэлзээнгүй.Тухайлбал, Чин улсын үеийн эрдэмтэн Ши Ши-жиэ 1897 онд “Монголын нууц товчооны газар усны нэрийн судалгаа” номыг барлуулсан. Энэ номоо бичихдээ Их Юань улсын “Ертөнцийг зассан их хуулийн зурагт дэвтэр”, Кунь Вихэгийн “Монголын нууц товчооны газар усны нэрийн өнөөдрийн байршил”, мөн Жан му, Хэ Чүто, Ли Вэнтянь нарын зохиолыг хянан ашиглаж түүхэн газрын зураг хээрийн шинжилгээ зэрэгт үндэслэн Монголын нууц товчооны газар усны нэрээс 162 нэрийг тайлбарласан байна” гэв.

“Ахын гурван дэв бол  өвөг дээдсийн ариун шүтээн газар мөн”

Түүний дараа урлаг, өв соёл судлаач Ж.Саруулбуян “Ахын гурван дэвийн нэрийг ахиулан эргэцүүлж өгүүлэх нь “ сэдвээр илтгэл  хэлэлцүүллээ.  Ахасын гурван ам гэдэг нь Их ахын, Дунд ахын, Бага ахын, Буурал ахын дэвийг нэрлэдэг юм байна. Энэ талаар урлаг, өв соёл судлаач Ж.Саруулбуян “Эрдэмтэн С.Бадамхатан “Хэнтий ханы чанх зүүн талаас Их ах, Дунд ах, Бага ах, Буурал ах гэсэн урт ам салбарлан Хэрлэн голд хүрч байна. Ам тус бүрийн төгсгөлийг Их ахын, Дунд ахын, Бага ахын, Буурал ахын дэв хэмээн нэрлэдэг. Нутгийн настангуудын дунд их газрын давааны энгэр, эдгээр дөрвөн аманд Чингис хаан, түүний үр садыг оршуулсан гэдэг домог яриа өргөн дэлгэрсэн байна. Үүнийгээ нутгийнхан ерөнхийд нь Ахын гурван дэв гэж нэрлэдэг” гэж судалгааны бүтээлдээ дурдсан байдаг.  Ахын гурван дэвийн нэрийг Гурван цавчуур, их, дунд бага Агая хэмээн ахиулан эргэцүүлбэл манхан тэнгэрийн шүтлэгт өвөг дээдсийн ариун шүтээн газар мөн” хэмээн ярилаа.

Монголын нууц товчооны үг хэллэгийг зөвөөр тайлбарлах нь зохиолын судалгаанд их ач холбогдолтой байдаг. Тиймээс Монголын нууц товчоон дахь зарим үгийн утгын талаар хэд хэдэн эрдэмтэн илтгэлээ. Үүнээс гадна ОХУ, БНХАУ, ӨМӨЗО-ны эрдэмтэд илтгэл хэлэлцүүлсэн Монголын нууц товчоо судлалыг шинэ түвшинд гаргасан хурал болсон  юм.

Эх сурвалж:www.polit.mn

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

16 цаг 35 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

20 цаг 23 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

20 цаг 37 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

20 цаг 45 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

20 цаг 55 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин