УОК:Тусгаарлах байрны хүрэлцээнд асуудал үүсээд байна

2020-09-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Улсын Онцгой комисс (УОК)-ын Шуурхай штабаас өнөөдөр (2020.09.01) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Шуурхай штабын дарга, хурандаа Б.УуганбаярӨнөөдрийн байдлаар тусгаарлах 63 байранд 3231 иргэн байна. Үүнээс нийслэлд 2685, орон нутагт 546 иргэн тусгаарлалтад байна.  Өвөлжилтийн бэлэн байдал, шугам сүлжээний засвар үйлчилгээ хийх шаардлагатай холбоотойгоор  тусгаарлах байранд асуудал тулгарна.  Мөн хичээл сургууль эхэлсэн учир  Мичид зочид буудал, Багабаян дахь сувиллын газар  ажиллахааргүй болсон. Жаргалант, Сэнтий зочид буудлууд үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоосноос эхлээд тусгаарлах байрны хүрэлцээтэй холбоотой хүндрэл бий болж байна” гэлээ. Энэ сард хийх нислэгийн талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Зарим тусгаарлах байранд өвөлжилтийн бэлтгэл ажил хангах засвар үйлчилгээ зайлшгүй хийх болсны улмаас есдүгээр сарын 9-нд Токио руу хийхээр төлөвлөж байсан тусгай үүргийн нислэгийг гурав хоног хойшлуулж, есдүгээр сарын 12-нд үйлдэгдэх болсныг албан ёсоор мэдэгдье. Энэ талаарх мэдээллийг Элчин сайдын яамаар дамжуулан Японд байгаа иргэдэд түгээж эхэлсэн. Шуурхай штабаас тусгаарлах байрны  тоог нэмэхээр ажиллаж байгаа. Ойрын хугацаанд ОХУ-аас ирэх хүсэлтэй болон БНХАУ-аас буцах хүсэлтэй цөөн тооны иргэдийг хилээр нэвтрүүлэх товыг удахгүй зарлана" гэв.

Эх  сурвалж:www.polit.mn

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

2 цаг 4 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

5 цаг 52 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

6 цаг 6 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

6 цаг 14 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

6 цаг 24 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

10 цаг 30 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

10 цаг 30 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

11 цаг 0 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

12 цаг 21 мин