Х.Нямбаатар: Эрхзүйн шинэтгэл хийнэ

2020-08-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ОЛДОХ

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар эдийн засгийн өсөлтийг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хууль эрх зүйн салбар дахь цахим шилжилтийг эхлүүлэх ирэх дөрвөн жилд баримтлах шинэтгэлийн бодлогоо танилцууллаа.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийг  боловсруулах ажил дуусч УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх ажлаа бодлогын гурван бичиг баримтад тусгасан. Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн эрх зүйн орчин бүрдүүлэх уриатай шүүх, эрүүгийн хэрэг, хувийн эрх зүйн шинэтгэл хийнэ гэж мэдэгдлээ.

 

“Арилжааны хууль, тогтоомжийг боловсруулах ажил хийж байна” 

Шинэтгэлийн хүрээнд иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байгаа өдрийн зээлийг хориглохж, ломбардыг бүртгэлжүүлэх хуулийн төсөл боловсруулж байна. Олон улсын жишигт мөнгө, санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг бүх газар бүртгэлтэй байдаг. Тийм биш нөхцөлд мөнгө угаах, терроризмын гэмт хэрэгт тооцогддог. Гэтэл энэ асуудал манайд задгай, иргэд хамгийн их хохирч байгаа тул хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхэд удаж болохгүйг  салбарын сайд онцоллоо.

Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдсан.Үүний дараа  1998 онд хууль  эрхзүйн шинэтгэлийн хөтөлбөр бодлогын  баримт бичиг батлагдан гарсан байдаг. Үүнээс хойшхи 22 жил тайлангаа гаргаагүй, дүгнэлтээ хийгээгүй, энэ хэмжээний том баримт бичиг гараагүй байдаг. 2015-2017 онд  эрхзүйн шинэтгэл явуулсан ч энэ  давалгаанд  иргэний, арилжааны зохицуулалтууд өртөөгүй. Иймээс энэ асуудлыг таван дэд бүлэг болгон шинэтгэл хийх зорилт тавьжээ.

Өнгөрсөн 18 жил дорвитой алхам хийж чадалгүй ирээгүй асуудал бол иргэний хууль тогтоомжийг сайжруулах, иргэд хоорондын арилжааны харилцааг зохицуулах байв. Өнөөдөр иргэний маргаан шүүх дээр удааширч байна. Иймд хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох шаардлага   тулгарч байгааг салбарын сайд энэ үеэр тэмдэглэв. Мөн арилжааны хууль, тогтоомжийг боловсруулах ажил хийгдэж эхэлснийг дуулгав. 

 

“Иргэд бизнесийн тулгасан гэрээнд гарын үсэг зурж хохирч байна”

Өнөөдөр иргэд томоохон гэрээнд хэрэглэгчийн байр сууриар оролцож, бизнесийн тулгасан гэрээнд  гарын үсэг зурж хохирдог.  Интернэт, банк, бусад томоохон үйлчилгээнүүд ч хэрэглэгчийг хохироох зорилготой байгаа нь нууц биш.

Компанийн хууль батлагдан гарсан нь  нээлттэй компанид зохицуулалт нь илүү чиглэж,  хаалттай болон  хязгаарлагдмал компанид  төдийлөн ээлтэй биш байгаа. Компанийн төлбөрийн чадваргүйдэл, дампуурлын орчныг зохицуулах боломж хомс. Иймээс эдгээр  харилцааг зохицуулах хууль эрх зүйн орчныг бий болгохыг шинэтгэлийн хүрээнд зорьж байна. Өнөөдөр нийт компанийн  58.158  нь татвар төлөгч, үлдсэн нь цаасан компани эсвэл өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн субьект байдаг. Гэтэл төр  бүх бизнес рүү төрийн болоод  орон нутгийн өмчит компани байгуулан орж өрсөлдөж ирсэн. Энд мөн л зохицуулах шаардлага бий. Цаашид хөрөнгйин зах зээлээ дэмжье, төрийн өмчит компанийг нээлттэй болгоё гэвэл төрийн өмчийн компанийн хувьцааг дотоодын биржээр зарах, төр алтан хувьцаа эзэмших замаар удирдлагыг авах зохицуулалт хийх нь чухал. Түүнчлэн зохиогчийн эрхийн болон харилцааг зохицуулах шаардлага тулгарч байгаа. Мөрийн хөтөлбөр боловсруулах явцад кино бүтээгчид ихээхэн  гомдолд тавьж байсан. Учир нь шинэ кино гаргахад уран бүтээлчид 30 хувь, кинотеатрууд 70 хувийг авдаг байх жишээтэй.

“Өдрийн зээлийг тэглэж, ломбардыг бүртгэлжүүлнэ”

Улс төрчдийн ярих дуртай  нэг сэдэв  нь өдрийн болон  хоногийн зээлийг тэглэе гэдэг. Гэвч зохицуулалт байдаггүй. Иймээс бид хуулийн төсөл боловсруулаад дуусч байгаа.  Энэ бол мөнгөн харилцааг зохицуулах хуулийн төсөл юм. Нэрлэгдээгүй гэрээ гэдэг зохицуулалтаар иргэд хоорондоо харилцаагаа  зохицуулж ирсэн. Ямар ч  зохицуулалтгүй  иргэд хоорондын мөнгөн зээлийн харилцаа тогтсон. Иймд өдрийн зээлийг тэглэнэ. Ломбардыг бүртгэлжүүлнэ, түүнээс биш  тусгай зөвшөөрөл өгөх гэсэн зүйл үгүй. Манай улс мөнгө угаах, терроризмтай тэмцдэг байгууллагуудаас энэ   талаар маш олон сануулга авсан. Бүртгэлтэй болгосноор   олон улсын  байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх юм. өөр нэг асуудал нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа шүүх дээр хэдэн жил болдог, маш удаашралтай байна. 5-6 жил үргэлжилсэн тохиолдол ч  бий. Үүнийг судалж эрхзүйн  зохицуулалт хийж байгаа. Шүүгчийн сахилгын хороо байгуулна. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчдийн бүрэн эрхийг  эрхийг түдгэлзүүлэх, чөлөөлөхийг хаахгүй бол хараат бус шүүх засаглал устана гэж бид үзэж байгаа гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар эрхзүйн шинэтгэлийн бодлогоо танилцуулахдаа дурдлаа.

ЭХ СУРВАЛЖ:POLIT.MN

 

 

 

 

 

Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

3 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

8 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

13 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

18 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

10 цаг 17 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

17 цаг 46 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

18 цаг 37 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

18 цаг 44 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

18 цаг 58 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

19 цаг 20 мин